Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн "GYM"-ийг амьдралаа болгосон хүмүүсийн л ойлгох 24 зүйл

No pain, no gain!


1. Зарим хүний хувьд дасгалын заал руу очих нь сэтгэлийн тэнхээ ихээхэн шаарддаг ажил.



2. Харин та тэдний нэг биш. Яагаад гэвэл бэлтгэлээ хийх нь өдрийн хамгийн гоё хэсэг.



3. Гэхдээ энэ тухайгаа хүмүүст хэлэхэд тан руу ингэж хардаг.

4. Бас тэгж их бэлтгэл хийх эрч хүч, урам зоригийг хаанаас авдаг тухайг тань байнга асууна.



5. “Бэлтгэлээ таслахгүй байж сурвал энэ тийм ч хэцүү биш” хэмээн хариулахад тань хүмүүс үнэн эсэхт нь эргэлзэж эхэлдэг.

6. Нөр их бэлтгэлийн үр дүнгээ харах нь хэчнээн ихээр донтуулдгийг та мэднэ дээ. Хэдий болтол бусад хүмүүсийн өөрчлөгдсөн сайхан зургуудыг харж суух билээ. 



7. Нойр амттай хэдий ч эрт босоод бэлтгэлдээ явах нь тэрнээс хэд дахин илүү.



8. Харин та шөнийн хүн бол оройн бэлтгэлийн дараа унтах нь хэчнээн ханамжтайг мэднэ.



9. Дасгалын заал руу ороход ганц ч хүн байхгүй байх шиг тавгүй мэдрэмж үгүй.

10. Заримдаа та үдэшлэг дээр танихгүй хүнтэй ч хамаагүй бэлтгэлийн тухай ярьж, хоёр толгойт булчингаа барьж үзэхийг санал болгочихсон зогсож байдаг.



11. Бэлтгэлийн сайн, чанартай хувцас хэчнээн үнэтэй гээч! Бэлтгэл хийнэ гэдэг ч мөнгө их ордог ажил шүү.



12. Биеийн тамирын төрөл бүрийн хувцсаар дүүрэн шүүгээг мөрөөддөг ч хоёр, гуравхан ээлжийн хувцас л арайхийж авч хүчирдэг. (Үнэн биз?)



13. Өөрөөр хэлбэл, хувцаснуудаа угаах хэрэг маш их гарна. Заримдаа хөлстэй майкаа хэдэн өдөр дамнаж өмсөх болдог.



14. Уураг бол таны хамгийн сайн найз.



15. Нүүрс ус дайсан биш, харин хамгийн амттай цэнэглэгч.



16. Бэлтгэл хийх дуртай хүнтэй танилцвал маш их баярладаг. Жимийн сайн найз, хамтрагчаа олох шиг чухал зүйл юу байх билээ!



17. Шинэхэн нээгдсэн эрүүл хоолны газар луу бэлтгэлээ таслан байж очиж үзэх үе ч бий.



18. Инстаграм тань эрүүл, зөв хоолны арааны шүлс асгаруулам зургуудаар дүүрэн.



19. Эрүүл хоолны шинэ жор хайж, туршиж үзэх дуртай.



20. Яагаад гэвэл та байнга өлсөж явдаг. Гэхдээ өөрийгөө зөв хоолоор цатгахыг хичээдэг.



21. Ням гараг бүхэлдээ шинэ долоо хоногийн хоолоо бэлдэхэд зарцуулагддаг.



22. Дасгалын шинэ хуваарь төлөвлөх, дараагийн зорилгоо тодорхойлох нь хэчнээн сэтгэл хөдөлгөм гээч!



23. Амрах өдрүүд бэлтгэлийн өдрүүд шиг чухал гэдгийг мэдэх ч дасгалаа хийхгүй байх нь гунигтай санагддаг. Таны хоёр дахь гэр л гэсэн үг шүү дээ...

24. Бас таны бүх цаг үеийн хамгийн шилдэг эшлэл, уриа үг бол:

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
31
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.