Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Charles & Keith дэлгүүр албан ёсны нээлтээ хийлээ

Сингапурын Charles & Keith брэндийн Монгол дахь салбар дэлгүүр 06/29-ний өдөр нээлтээ хийлээ.


Сингапурын Charles & Keith брэндийн Монгол дахь салбар дэлгүүр 6/29-ний өдөр Шангри-ла Моллын нэгдүгээр давхарт албан ёсны нээлтийн арга хэмжээгээ халуун дулаан уур амьсгалтай тэмдэглэн өнгөрүүллээ.

Залуу артист Т.Maral Charles & Keith Хавар Зун-2018 оны сурталчилгаанаас санаа аван бадамлянхуа цэцгийг брэндийн цүнхэн дээр урлан зурж, ирсэн зочдыг цаасан дээр буулган бэлэг барьсан юм. Уригдан ирсэн их хотын загварлаг бүсгүйчүүд DJ Una-гийн хөнгөн хөгжмийн хэмнэлд коктейл шимэн, амттан зооглох зуураа Charles & Keith брэндийн шинэхэн ирсэн бүтээгдэхүүнтэй танилцсан юм.

Charles & Keith брэндийн гол онцлог нь дэлхийн томоохон загварын ордуудын толилуулсан бүтээлч ажлуудаас үлгэр авч хамгийн хурдтайгаар хэрэглэгчийн зах зээлд нийлүүлдэг, сүүлийн үеийн трэнд, чанартай загвар боломжийн үнэтэйд оршино. Жилдээ 1000 гаруй загвар урлаж, долоо хоног бүр хэрэглэгчиддээ шинэ загвар танилцуулж байдаг тус брэндийн Монгол дахь салбар өнгөрсөн 05/31-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Ази хүмүүсийн биеийн онцлог, хөлд тохирсон загвар, дизайныг гаргаж чаддагаараа Charles & Keith брэнд бидэнд тун ойр хэрэглээ болж байна. Charles & Keith-ийг Монголд нээж байгаа нь үйлчлүүлэгч тус брэндийн жишиг үйлчилгээг авахаас гадна яг өнөөдөр дэлхийд шинээр гарсан бүтээгдэхүүнийг Монголоосоо хугацаа алдалгүй, тухайн үнээр нь авах боломжийг бүрдүүлж байна.

Одоогоор тус брэнд дэлхийн 60 гаруй улсын 600 гаруй салбар дэлгүүрт үйл ажиллагаа явуулж байна. Эновстайл ХХК хэрэглэгчиддээ дараагийн бэлгээ барьж энэ 7 сард CHARLES & KEITH брэндийн салбар болох ажил хэрэгч, загварлаг залууст зориулсан PEDRO эрэгтэй, эмэгтэй гутал, цүнх акссесуарын дэлгүүрийг Шангри-ла Моллын 1-р давхарт нээхээр төлөвлөж байна.

Утас: 7740-8899

Facebook сонирхох бол ЭНД, Instagram сонирхох бол ЭНД дарна уу.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
30
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.