Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Найз нөхөд шиг нээлттэй харилцаатай ээж охин бүрийн хамт үзэх 10 кино

Эх үрийн холбоог харуулсан кинонууд.


Та гэр бүлийнхэнтэйгээ маш нээлттэй байж, хүссэн киногоо хамт үзэж чаддаг уу? Энэ бол хэцүү зүйл л дээ. Ямар ч хэсэг гэнэтхэн гараад ирэх юм билээ гээд тавгүйхэн үзэх мөч хааяа бидэнд байдаг. Гэхдээ найз нөхөд мэт нээлттэй харилцаж чаддаг, "күүл" ээж, охидод зориулсан хэдэн кино энд байна. Зарим нь их гэнэтийн, цочирдом санагдаж болох ч энэ бол эх үрийн харилцааг харуулсан кинонууд юм.

1. Julieta (2016)

Гол дүрд: Адриана Угарте, Мишель Хеннер

Киноны гол дүрийн бүсгүй охиноосоо холбоо таслаад 30 жилийг ардаа орхидог. Уйтгар гунигаар дүүрэн амьдралаа өөрчлөхийн тулд Джульетта охин руугаа захиа бичихээр шийддэг. Охин нь түүнийг уучлах болов уу?

2. Mother’s Day (2016)

Гол дүрд: Женнифер Энистон, Жулия Робертс, Кэйт Хадсон

Гурван эмэгтэй ганц бие аавын хамт эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж буйг өгүүлдэг. Сэнди хуучин нөхрөө 20 настай бүсгүйтэй гэрлэх гэж байгааг олж мэднэ. Жэсси энэтхэг хүнтэй гэрлэснээ эцэг эхээсээ нуухыг хичээнэ. Харин ажил хэрэгч бүсгүй Миранда гэнэтхэн л насанд хүрсэн хүүхэдтэй болж хувирдаг. Ганц бие аав Брэдли эхнэрийнхээ үгүй болсонд гуниглан эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэхээс угтаа татгалздаг. 

3. The Meddler (2015)

 Гол дүрд: Сюзан Сарандон, Роуз Бирн

Ойр дотнын хүмүүс чухал ч заримдаа тэдэнд ганцаараа байх боломжийг олгох хэрэгтэй. Марни сүйт бүсгүйгээ нас барсны дараа охин Лоридоо бүхий л анхаарлаа хандуулж эхэлнэ. Нэг өдөр Лори урт хугацааны томилолтоор Нью-Йорк руу явах болно. Түүний аялал хэрхэн өнгөрөх бол?

4. August: Osage County

Гол дүрд: Мэрил Стрип, Жулия Робертс, Бенедикт Камбербэч

Уэстны гэр бүл урт хугацааны дараа зуслангийн байшиндаа цуглардаг. Гурван охиноо олон жилийн дараа тийм ч нөхөрсөг бус ээж нь угтан авна. Гэр бүлийн драм, хүчирхэг жүжиглэлт таны сэтгэлийг хөдөлгөх нь гарцаагүй. 

5. My Little Princess (2011)

Гол дүрд: Изабель Юппер, Анамария Вартоломей

Эмээтэйгээ амьдардаг арван настай бяцхан охин Виолет загалмайлсан эх Ханнатайгаа учирснаар кино эхэлдэг. Учир битүүлэг Ханна охиныг модель болгож, төрөл бүрийн тачаангуй зураг авна. Тус киног найруулагч өөрийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн байна.

6. Stepmom (1998)

Гол дүрд: Жулия Робертс, Сюзан Сарандон

Хүүхдүүд аавынхаа шинэ эхнэрийг огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ киноны үйл явдал цааш хэрхэн өрнөх бол?

7. Anywhere But Here (1999)

Гол дүрд: Сюзан Сарандон, Натали Портман

Тэс өөр мөрөөдөлтэй хоёр эмэгтэй. Ээж нь амар тайван амьдралыг, харин охин нь их сургуульд орж хөл хөдөлгөөнтэй их хот руу нүүхийг хүсдэг. Тэднийг өнгөц харахад адилгүй мэт ч хоорондоо дэндүү адилхан болохыг энэхүү киног үзээд мэдэх болно.

8. Freaky Friday (2003)

Гол дүрд: Жейми Ли Кёртис, Линдси Лохан

Анна ээж Тесстэйгээ үргэлж маргалддаг. Нэг нэгнээ ойлгодоггүй, ойлгох гэж хичээдэггүй байсан эх охин хоёрт ямар гээч үйл явдал тохиолдохыг тэдний хэн нь ч төсөөлөөгүй юм.

9. The Girl in the Park (2007)

Гол дүрд: Сигурни Уивер, Кэйт Босворт

Олон жилийн өмнө Жюли паркт гурван настай бяцхан охиноо алддаг. Үүнээс хойш түүний амьдрал утгагүй болно. Нэг өдөр тэрбээр кафед Луизи гэх охинтой танилцдаг. Түүнтэй ярилцах үед Жюлид охинтойгоо уулзсан мэт санагдах болно.

10. Thirteen (2003)

Гол дүрд: Никки Рид, Эван Рэйчел Вүүд

Трейси бол дуулгавартай, сайн охин. Эвитэй танилцснаар Мелани өөрийн охиныг буруу замаар явж байгааг мэдэрдэг. Түүний зан ааш өөрчлөгдөж, хичээлээ орхигдуулж, хүнд цаг үед тулан ирэх болно. Эви  харин ихэнх цагаа гудамжинд сэлгүүцэн өнгөрүүлдэг асрамжийн охин. Тэдний нөхөрлөлийг Мелани зөвшөөрөх болов уу?

Эх сурвалж: AdMe.ru

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
3 өдрийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.