Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монгол улсад #HeForShe хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байна

Та нэгдэж байна уу?


#HeForShe хөдөлгөөнийг 2014 онд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн Байгууллага болон алдарт жүжигчин Эмма Ватсон хамтран эхлүүлсэн билээ. Энэ бол эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах, сөрөг хандлага гаргахын эсрэг, хүйсийн тэгш эрх бүхий нийгмийн төлөө дуу хоолойгоо өргөн, эвлэлдэн нэгдэх хөдөлгөөн юм. Тэр дундаа, утгачилбал "Тэр эмэгтэйн төлөөх эрэгтэй" гэсэн үгтэй эл үйл ажиллагаагаар дамжуулан тэгш эрх бүхий нийгмийг бүтээхийн төлөө эрэгтэйчүүдийг оролцохыг уриалдгаараа онцлог юм. Дэлхий дахинаа улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлын алдартнууд гээд олон хүн #HeForShe -д нэгдээд буй. Тэгвэл Монгол улсад долдугаар сарын 9-нд энэ хөдөлгөөн албан ёсоор нээлтээ хийхээр болоод байна.

Та бүхэнд албан ёсны промо бичлэгийг хүргэе. 

HeForShe хөдөлгөөний Монгол дахь нээлтийн ажиллагаанд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагын хүндтэй төлөөлөгчид, олны танил эрхмүүд болон тэгш байдлын төлөө сэтгэлтэй залуус, иргэд нийлсэн 1000 хүн цуглаж, хэлэлцүүлэг өрнүүлэн, сэтгэл хөдлөм түүхүүдээ хуваалцах болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
6 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
10
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.