Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Гамшгийн эрсдэлийг бууруулахад хэвлэл мэдээллийн төлөвлөгөө“ сэдэвт сургалт боллоо


Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. 

Тус хурлын хүрээнд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Тайландын олон нийтийн телевиз, Онцгой байдлын ерөнхий газраас хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад хэвлэл мэдээллийн төлөвлөгөө“ сургалтыг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвд өнөөдөр зохион байгууллаа.  

Азийн сайд нарын бага хурлын ач холбогдол, хурлын онцлогийн талаар хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, зураглаачдад нэгдсэн мэдээлэл өгөх, гамшгийн эрсдэлийг бууруулахад сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой тус сургалтад  төвийн телевиз, сонин, сайтын 30 орчим сэтгүүлч хамрагдсан юм. 

Сургалтаар өнгөрсөн 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 10-ны өдрүүдэд Тайландын Вант улсад сургалтад хамрагдсан ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ОНХТ-ийн ахлах мэргэжилтэн, дэслэгч Ш.Анхтуяа, МҮОНТ-ийн “ММ агентлаг”-ийн сурвалжлагч Ц.Анхбаяр, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч С.Уянга нар  туршлагаасаа хуваалцлаа. 

Мөн Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Тайландын олон нийтийн телевизээс ирсэн холбоо харилцааны болон цаг агаарын гамшгийн мэдээний чиглэлээр мэргэшсэн редактор, сэтгүүлчид удирдан явуулсан  бөгөөд дүрстэй мэдээллийг гар утас ашиглан чанарын өндөр түвшинд бэлтгэх, шуурхай дамжуулах чадварт суралцах практик дадлагуудыг хийсэн юм. 

Энэ удаагийн сэтгүүлчдийн сургалт нь НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулсан гуравдахь удаагийн сургалт юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
21 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
22 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
36
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.