Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Наталья Андреева: Би порно жүжигчин биш

Порно жүжигчин хэмээн цоллож, нүцгэн зураг бичлэгийг нь тавьж эхэлжээ,


“ОХУ 2018” тэмцээний бэлгэ тэмдгүүдийн нэг болоод байгаа Наталья Андрееваг мэдэхгүй хүн алга болжээ. Түүнийг цэнгэлдэхийн хаана ч суусан камер тэр дор нь илчлэн гаргана. Натальяаг бүгд таних ч харин хэн гэдгийг нь мэддэггүй байлаа. Харин саяхнаас цахим сүлжээгээр түүнийг порно жүжигчин хэмээн цоллож, нүцгэн зураг бичлэгийг нь тавьж эхэлжээ. Ингээд Наталья сэтгүүлчдэд хандан хэн гэдгээ танилцуулсан юм.

-    Нууц юм болгон илрэн гардаг гэдэг л болж байна. Хуучин найз залуу маань өс хонзноос болоод миний зургуудыг цахим сүлжээнд тараасан байна. Тэр дороо л тарчихсан байсан тул олон ч цуурхал гарлаа. Би хэзээ ч порно жүжигчин байгаагүй. Миний хувийн амьдралыг хүндэтгэн үзээсэй гэж хүсч байна. Хэрэв би порно жүжигчин байсан бол өдийд инстаграм хуудас нээгээд мөнгө олж байхгүй юу.
-    Таны зураг, бичлэг байдаг болохоор та цахим сүлжээнд орох дургүй гэж ойлгож болох уу?
-    Энэ зураг, бичлэг бол 5 жилийн өмнөх зүйл. Ийм явдал болно гэж огт бодож байгаагүй.

-    Таван жилийн өмнөх зураг одоо л гарч ирж байгаа юм уу?
-    Хоёр жилийн өмнө би Playboy сэтгүүлийн Оны бүсгүйгээр шалгарсан тэр цагаас тарсан. Гэхдээ цаг их өнгөрсөн болохоор гайгүй болов уу гэж бодож байлаа. Хүмүүс миний нэрээр фэйсбүүк хуудас нээж, зураг тавиад л ашиг олохыг хичээж эхэллээ.
-    Шүүхэд өгөх үү?
-    Өөрөө шийдэх гэж оролдоно. Шүүх энэ тэр гэж хүч чадлаа зарцуулмааргүй байна. Хоёр жилийн өмнө стресст ороод сэргэх гэж бүтэн жил болсон. Ийм байдлаар алдарт гарах гэж ямар ч эмэгтэй хүн хүсэхгүй шүү дээ. Спортын ачаар сэргэж, 2016 оны Европын аваргын тэмцээн үзсэн.  

-    Хайртай залуу чинь хардаж, уурлахгүй байна уу?
-    Миний найз залуу өөртөө итгэлтэй болохоор харддаггүй. Өөртөө эргэлзсэн эр хүн л харддаг юм. Би залуу, идэвхтэй, халуун, тачаангуй байж болно. Энийгээ далд нууж явах утгагүй шүү дээ. Модель бол минйи хобби. Би менежерийн ажилтай хүн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
7 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
8 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
11
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.