Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Aum Shinrikyo”-гийн Асахара Шёоког цаазалллаа

2004 онд Асахараг алан хядах үйл ажиллагаа болон өөр 12 гэм хэрэгт буруутган, цаазаар авах ял оноосон юм.


Японы шашны “Aum Shinrikyo” байгууллагын үүсгэн байгуулагч, тэргүүн Асахара Шёоког өнөөдөр өглөө 6 цагт дүүжлэн цаазалжээ. Түүнтэй хамт бүлгийнх нь 7 хэрэгтнийг цаазалсан байна.

2006 онд Японы Дээд шүүхээс түүний цаазын ялыг баталснаас хойш ийнхүү 12 жилийн дараа ялыг гүйцэтгэж байгаа юм. Харин хийсэн хэрэг нь бол бүр 1995 оных.
“Aum Shinrikyo” байгууллагын гишүүд 1995 оны гуравдугаар сарын 20-нд Токиогийн метронд зарин хий цацан, халдлага үйлдэж, 12 хүний амь насыг хохироосон юм. Мөн зорчигч болон метроны ажилтан нийт 5000 гаруй хүн хордсон билээ. Асахара Шёоко болон тэдний хамсаатныг баривчлан 1996 онд шүүсэн.

Шүүх ажиллагаа удааширсаар 2004 онд Асахараг алан хядах үйл ажиллагаа болон өөр 12 гэм хэрэгт буруутган, цаазаар авах ял оноосон юм. Гэвч өмгөөлөгч нар нь давж заалдан, Асахараг сэтгэл зүйн хувьд хэвийн биш гэж заргалдсаар дахиад хэдэн жил өнгөрсөн. Олон удаагийн сэтгэл зүйн шалгалтын дараа шүүхээс Асахараг хэвийн гэж үзэн, 2006 онд цаазын ялыг гүйцэтгэх эцсийн шийдвэр гаргаж байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Dispatch-д “баригдсан” алдарт хосуудын чансаа
2
2 цагийн өмнө
FIBA3х3: Монголын шигшээ баг Олимпын эрхийн тэмцээнд оролцоно
3
2 цагийн өмнө
Маурисио Почеттино: Англи руу нүүсэн нь миний амьдралын хамгийн зөв шийдвэр
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
35
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.