Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монгол, Ираны эрдэмтдийн Ил Хаант Улсын үеийн түүхийг судлах ажил ахицтай байна

Монгол, Ираны Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо.


Монгол, Ираны Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт энэ оны 7 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болов. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ираны талаас Гадаад хэргийн яамны дэд сайд бөгөөд Ази, Далайн орнуудын газрын Ерөнхий захирал Махмуд Фаразандех нар ахалж оролцов.

Төлөөлөгчид Монгол, Ираны найрсаг харилцаа өнө эртний түүхэн улбаатайг тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх тодорхой асуудлуудаар санал солилцов. Тухайлбал, Монголоос Иран Улсад гаргаж буй “халал” аргаар боловсруулсан махны экспортыг нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцав. Түүнчлэн, Ил Хаант Улсын үеийн түүхийг судлах ажил үр дүнтэй явагдаж, эхний шат нь дуусч, хоёр дахь шатны хамтын ажиллагаа эхэлсэнд сэтгэл ханамжтай байгааг талууд тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мөн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.12.31
Тавантолгойн цахилгаан станцыг барих Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрэ...
2
2018.12.10
Ямар ч эмнэлэгт харьяалал харгалзахгүйгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд үйлчлэхийг даалгалаа
3
2018.10.30
Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
1
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.