Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Гэрэг" сэтгүүл #HeForShe хөдөлгөөнийг угтан шинэ дугаараа гаргалаа

#HeForShe хөдөлгөөний Монгол дахь нээлт долоодугаар сарын 7-нд болно.


“Гэрэг” сэтгүүлийн хамт олон бид өөрчлөгдөн хөгжин буй орчин цагт шинэ мэдээлэл, дэвшилтэт үзэл санаа бүхнийг уншигч олондоо хүргэхээр барууны сэтгүүлийн хэв маяг, агуулга, контентийн санааг үлгэр болгож ажилласаар даруй дөрвөн жил болжээ. Бид энэ хугацаанд сэтгүүлээ дижитал хэлбэрээр хүргэх, оны онцлох эрхмүүдийг нэрлэх, төрөлжсөн сэдвүүдээр тусгай дугаар гаргах гэхчлэн олон хэлбэртэйгээр, тал бүрийн мэдээлэлтэйгээр өмнө нь уулзаж байв.

Тэгвэл энэ удаад дэлхий дахинаа хамгийн олон хүнийг эгнээндээ нэгтгэж, олон улсад амжилттай хэрэгжиж буй “HeForShe” аяны Монгол дахь нээлтийн үйл ажиллагаанд зориулж эмхэтгэсэн тусгай дугаараа уншигч Та бүхэнд өргөн барьж байна.

Саяхан нэг подкаст сонсч байхад илтгэгч эмэгтэй танхим дүүрэн хүнээс “Зоригтойгоор “Би бол феминист” гэж, эсвэл “Би гэмшингүй феминист” гэж хашгир гээд тоолоход “Би гэмшингүй феминист” гэсэн дуу хамгийн тод байв. Манайд ч феминизм, жендер, хүйсийн тэгш эрх гэж яримагц хүмүүс чихээ дарах, туйлширсан зарим нэгнээс болоод бодит мэдээлэлтэй, түүнээ хуваалцахыг хүссэн хэсэг нь буруутай, гэмтэй мэт тооцогддог байдал бий болсон.


“Исламын шашинтнуудыг бодвол Монгол гайгүй”, “Эмэгтэйчүүд өрхийн орлогоо “баздаг” гэж наргиан дундуур хэлэх, нөгөө талаас хоол хийж, хувцас индүүдэх юу нь хэцүү байна гэх зэрэг ахуйн маргаан, яриаг бид үнэндээ түр орхиод бодитоор харах цаг болсон. Бид өөрөө хүчирхийлэлгүй орчинд байгаадаа, өөрөө асуудал, бэрхшээл бага хүрээлэлд байгаадаа нийт олонхийг тийм гэж төсөөлөөд байж бүр ч боломгүй.


Тоо худлаа хэлдэггүй гэдэг. Өнөөдөр хүчирхийллийн асуудал хүрээгээ тэлж охид, бүсгүйчүүдийн 70 гаруй хувь нь хамтрагчийнхаа хүчирхийлэлд өртсөн гэдгийг НҮБ-ын тайланд дурьджээ. Цаашлаад боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг олон үзүүлэлтээр манай нийгэмд эмэгтэйчүүд эсрэг хүйстнээсээ илүү болсныг мөн л судалгаа харуулсан. Охиноо боловсролтой хүн болгоё, хүү болно биз гээд эмэгтэйчүүдээ энэ тэргүүнд тавьсан олон аав, ээж, гэр бүлд талархах учиртай. Харин нөгөөтэйгүүр хөвгүүдээ арга ухаанаа олно гээд номоос холдуулж, цаашлаад илүү ажил, илүү боломжид хүрэх замыг нь хаачихжээ. Энэ нь өргөн утгаараа нийгэмд урвуу ялгарал бий болгож, боломж дутмаг торнисон зарим эрчүүд нь боловсролгүйн улмаас хандлага тааруу, ажил эрхлэлт бага учраас эдийн засгийн хувь нэмэр дулимаг гэхчлэн өргөн утгаараа нийгэмд нөлөөлөл үзүүлж, эргээд эмэгтэйчүүддээ илүү ачаалал үүрүүлэх хандлага буй.


Тиймээс хүйсийн тэгш эрх гэдэг ганц хүйсийн тухайд биш, эрэгтэй, эмэгтэй ижил тэгш эрхтэй, ижил тэнцүү хөгжих орчинтой, адил хүртээмжтэй боломж бололцоотой нийгмийн тухай ойлголт гэж харж байна. Энэ санааг өртөөлсөн #HeForShe хөдөлгөөн манай улсад ч бас өрнөснөөр үүнд хүн бүр идэвхийлэн оролцоно гэж итгэж байна. Бидний цахим орчинд маргаж, мэтгэдэг олон сэдэв, асуудал энэ хөдөлгөөнтэй хамт утга учиртай, бодит мэдээлэлтэй хэлэлцүүлэг болон нийгмийг хамрах нь гарцаагүй биз ээ.

"Unlimited Media Group"-ийн Дэд захирал Ж.Хулан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
20 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
21 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
2
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.