Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

30 хүрэхээсээ өмнө юу хийх хэрэгтэй вэ?

Ажил, амьдралын алтан заагаа ялгаж, амжилттай яваа гүйцэтгэх захирлууд дараах зөвлөгөөг өгч байна.


30 нас хүрэхэд хувь болон хувьсгалын амьдралд эргэлтийн цэг ирж мэднэ. Энэ үеэс л хүмүүс булангийн жижигхэн оффис нээж, хувиараа хөдөлмөрлөж эхэлдэг. 
 
Тэгвэл бид чинээлэг зарим гүйцэтгэх захирлаас 30 нас хүрэхээсээ өмнө юу хийх хэрэгтэйг асуулаа. Мөнгөө цуглуулж дэлхийг тойрохоос эхлээд хувийн бизнесийнхээ эрсдэлийг үүрч сурах зөвлөгөөг тэд өгч байна. 30 нас хүрэхээсээ өмнө тэд ч мөн дээр дурдсан зүйлсийг өөрийн биеэр туулж өнгөрүүлжээ. 
 
 
KX группийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Аарон Смит
 
Миний өгөх хамгийн эхний зөвлөгөө бол дэлхийгээр аял. Дэлхийгээр аялж, нүдээ нээхээс өөр сайн зүйл хаана ч байхгүй. Аялснаар өөр орны хүн болон соёлын ялгаатай байдалд бусадтай харилцаж сурна. Харилцааны энэ чадварыг үнэлэх ч аргагүй юм. Мөн дэлхий ертөнцөд амьдарч байгаа эерэг бодолтой хүмүүстэй харилцаж сурахад тус болно. Миний хувьд 25 нас хүрэхдээ дэлхийн 40 орноор аяласан байлаа. Мөн хилийн чанадад таван жилийн турш амьдарчихсан байв. Үнэхээр гайхалтай байсан шүү. 
 
Өөрийгөө бодож, амьдралаа эрсдэлд оруулж үз. 30 нас хүрэхээсээ өмнө яг үнэндээ чамд амьдралд үүрсэн жинхэнэ үүрэг хариуцлага гэж байхгүй шүү дээ. Магадгүй байрны зээл аваагүй ч байж мэднэ. Тиймээс өөрт буй зүйлсээ эрсдэлд оруулж, эрсдэлээсээ том амжилт бүтээж болох юм. Чи залуу, эрч хүчтэй байна. Хэрвээ эрсдэлд оруулсан зүйлс чинь бүтэлгүйтвэл чамд алдах зүйл бараг байхгүй байгаа гэхэд болно. Хөгшрөх тусам эрсдэлд орохоос айж эхэлдэг тул одоо л хийдэг цаг нь. Би 18 настайдаа анхны бизнесээ эхлүүлээд бүтэлгүйтсэн. Харин дараа нь 26 настайдаа амжилтад хүрсэн. Алдаанаас бүү ай. 
 
Monetise-ийн гүйцэтгэх захирал Тайчи Хошино 
 
Зөв дадал зуршлыг өөртөө бий болго. Цагийн менежмент, ажлын ёс зүй, ажил, амьдралын зааг, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт эсвэл хувийн санхүүгээ хэрхэн зохицуулах гээд зөв дадал зуршлыг одооноос өөртөө бүрдүүл. Зовлон хэлж биш хийсэн ирдэг. Энэ үед зөв дадал зуршил аминд орно. Залуу байхаасаа л зөв дадалтай байх нь чухал. 
 
Inspiring Rare Birds-ийн гүйцэтгэх захирал Жо Берстон
 
Аливааг зохицуулж сурах хэрэгтэй. 20-иод насны хүмүүстэй уулзахад тэд аливааг зохицуулж сурах чадвараа хөгжүүлээгүй нь илт анзаарагддаг. Харилцан яриа өрнүүлж, олны өмны ярьж сурах хэрэгтэй. 
 
Өөрийнхөө сонирхдог зүйлийг олоод дэлхий дээр зөвхөн тэр зүйлээр юу хийж болохыг олж мэд. 
 
Ментортой бол. Энэ үедээ мөнөөх хүндээ үнэн сэтгэлээсээ хандаж, хүндэлж, түүнтэй байх цаг хугацааг үр өгөөжтэй өнгөрүүлээрэй. Тэд ч чамаас бас их зүйл суралцах болно. 
 
Орлого бүрээсээ мөнгө хуримтлуул. Төсөв хэрхэн бүрдүүлж, түүнийгээ захиран зарцуулах талаар суралц. Өөрийн хөл дээрээ босох хэрэгтэй. Хэн ч чамд өргүй гэдгийг ойлго. 
 
Бизнесээ эхлүүл. Жижигхэн ч байсан хамаагүй. Энэ чадварт эрт суралцахын хэрээр уналтад орох үед бага эрсдэлд орох чадварыг давхар эзэмшинэ. 
 
Эцэст нь аялах хэрэгтэй. Өөрийгөө хүрээлүүлсэн тухтай орчноосоо гарч дэлхий ертөнц үнэндээ ямар дүр төрхтэйг мэдэх хэрэгтэй. 
 
Milan Direct-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Дин Рамлер
 
Яг одоо хүсэж буй цалин чинь хэд вэ? Эсвэл яг одоо гарт авч буй цалингаасаа илүү ихийг олохын тулд юу хийх хэрэгтэйг бодолцож үзээрэй. Энгийн ажилтан 17.00 цагт ажлаасаа гарч мэднэ. Харин чи ингэх хэрэггүй. Үүний оронд компанид хэрэгтэй зүйлсийг хийж, сурч болох бүх зүйлээ мэдээд ав. 
 
Locomote-ийн гүйцэтгэх захирал Филипп Вайнман
 
Өөрийн хувийн бизнесээ яг одоо эхлүүл. Амьдралд чухалд тооцогдох элдвийн зардалгүй байгаа үедээ бизнесийн санаа турших зөв цаг шүү. Чамд зөвлөгөө өгөх ментор ол. Гэхдээ гэр бүлийн гишүүн байх хэрэггүй. 
 
Амьдралын энэ үед өөрийн алдаа оноогоо ойлгож авч чадна. Харин корпорацийн соёлоос суралцахыг хүсвэл болж бүтэх хийгээд бүтэхгүйн тухайд чи хэдийнэ мэдчихсэн байх болно. Бизнесийн туршлагатай байснаар өөрийн шийдвэртээ үнэнч байх талаар суралцана. 
 
Hotel Quickly-гийн үүсгэн байгуулагч Кристиан Мишлер
 
Дэлхийгээр аял! Шинэ газар, өөр соёл иргэншилтэй танилцах тусам биеэ даах чадвар нэмэгддэг. Мөн амьдралд эерэгээр хандах байдлыг нэмэгдүүлдэг. 
 
The WInning group-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жон Виннинг
 
Олж болох бүх туршлага хуримтлуул. Ажил амьдралын зааг дахь бүх туршлагын нийлбэр байх нь чухал шүү. Цагийн ажил эсвэл бүтэн цагийн ажил байсан ч хамаагүй өөрийгөө бусад салбарт сорьж байх хэрэгтэй. Миний хувьд ачааны машин барьж, агуулахад ажиллаж байв. Янз бүрийн л ажил хийсэн. 
 
Сонирхолыг чинь татдаг боловсролтой болох оо мартав. Заавал их сургуульд сурах шаардлагагүй. Зүгээр ном унших ч сурч буй хэрэг. Мөн чамд урам зориг өгнө. Би их сургуульд сурч байгаагүй. Ажлын туршлага надад олон зүйл зааж өгсөн.
 
Эх сурвалж: www.time.com
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.