Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав БНСВУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав

2020 онд худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлжээ.


УИХ-ын дэд дарга Я.Санжмятав өнөөдөр (2018.07.09) Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Гадаад хэргийн дэд сайд Ле Хоай Чунгийг хүлээн авч уулзав.

Монгол, Вьетнамын хооронд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж буйд сэтгэл хангалуун байгааг уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга онцлоод, БНСВУ-ын Дэд ерөнхиийлөгч Данг Тхи Нгок Тхинь 2017 онд, УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны 01 дүгээр сард БНСВУ-д хийсэн айлчлал хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх бэхжүүлэхэд ач холбогдолтой болсныг тэмдэглэлээ. Мөн тэрбээр хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа холбоо бэхжиж байгаад сэтгэл ханамжтай байгааг илэрхийлсэн юм. Парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Их Хурал БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Хүүхэд, залуус, соёл, боловсролын хорооны дэд дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэлээ ханган ажиллаж буйг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав дуулгаад хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг дэмжих, харилцааг өргөжүүлэх, гишүүдийг харилцан айлчлуулж туршлага солилцох, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа тэмдэглэв.  

Ноён Ле Хоай Чун, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлээд УИХ-ын дэд даргыг найрсагаар хүлээн авч зочилсонд талархал илэрхийлэв. Дэлхийн улс орнууд маш хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед Вьетнам, Монгол хоёр улс тал бүрийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тодорхой чиглэлээр туршлага солилцох бололцоо буйг  ноён Ле Хоай Чун тэмдэглэн хэллээ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо амжилттай болж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2020 онд худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх  зорилтыг дэвшүүлж,  боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн тус тус харилцан нийлүүлэх зэрэг олон чухал шийдвэр гаргасныг УИХ-ын дэд дарга дурдав. Шийдвэрийг бодит ажил хэрэг болгохтой холбогдуулаад хоёр талаас харилцан нийлүүлэх гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүний хүнсний эрүүл ахуйн гэрчилгээг эцэслэн тохирох яриа хэлцээг эхлүүлэх, эрсдлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг ойрын хугацаанд харилцан солилцож хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэн хэлсэн.  
Вьетнам улс ихээхэн хэмжээний үхрийн махыг Шинэ Зеланд Улсаас импортолдог, Монгол Улс цэвэр, чанартай үхэр, хонины мах экспортлох бололцоотойг дэд сайд Ле Хоай Чун тэмдэглээд хоёр орны  худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан нэмэгдүүлэх чиглэлээр бүхий л боломжийг эрэлхийлэх, хоёр талын хооронд экспорт, импортын худалдааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах зүйтэй гэв.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, хуулийн дагуу тэдний эрх ашгийг хамгаалах талаар анхаарлаа хандуулах нь зүйтэй хэмээн санал нэгдлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
9
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.