Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Тунгаа амрах завгүй, дараагийн тулаан 13-нд

Япон улсын тамирчин Казүки Токүдомэтэй тулалдах болжээ.


Холимог тулааны “One championship” холбооны дэлхийн аварга асан, Гавьяат тамирчин, Ж.Нарантунгалаг өнгөрсөн сарын 23-нд Макаод “ONE Championship: PINNACLE OF POWER” тэмцээнд ээлжит тулаанаа хийж, Филиппиний тулаанч Эдвард Келлиг хоёрдугаар үед хүнд цохилтоор ялсан билээ.

Итгэл төгс энэ ялалтын дараа холимог тулааны мэргэжилтнүүд “Нарантунгалаг эргэн ирлээ” хэмээн бахархаж байна. Ийнхүү Тунгаа холимог тулаанд 13 ялалт 5 ялагдалтай болж байгаа юм. Хоёр жилийн өмнө манай тулаанч Эдвард Келлигийн ах Эрикийг нь эхний үед ялж байсан юм.

Холимог тулаанчид нэг тулааны дараа хэдэн сар амардаг ч харин манай гавьяатад амрах зав гарахгүй нь. Түүний дараагийн тулааныг холбооноос тун хурдан гаргасан байна. Гавьяат маань 7-р сарын 13-нд Малайз улсын Куала Лумпурд болох “One Championship – Pursuit of Power“ тэмцээнд Япон улсын тамирчин Казүки Токүдомэтэй тулалдах болжээ.

Казүки Токүдомэ 31 настай, холимог тулааны хамгийн том холбоо UFC-д тулалдаад үзчихсэн тамирчин. Холимог тулаанд нийт 27 удаа тулалдаж, 18 ялж, 8 ялагдаж, 1 тэнцэж байсан. 2013-2014 онд UFC-д тоглохдоо 1 ялаад, 3 дараалан ялагдан, холбооноос хасагдаж байжээ. 2015 оноос Японы “Pancrase” холбоонд тулалдаж, 70.3 кг-ийн аварга болж байсан тамирчин юм. 2016 онд бүсээ алдаад 2017 оны 12 дугаар сард “Pancrase” холбооны аваргын бүсээ эргүүлэн авах тулааныг Такасүкэ Күмэтэй хийсэн ч эхний үед хүнд цохилтоор ялагдсан байна. Түүнээс хойш рингэнд гараагүй байгаа.

Бокс, жүдо, чөлөөт бөх, Бразилийн жижицүгээр хичээллэж байсан гэхээр хэвтээ тулаанд ч сайн тулаанч бололтой. Багадаа хөлбөмбөг тоглож, дунд сургуульдаа жүдод шилжин, улсын аваргын тэмцээнд оролцож байжээ. Сургуулиа төгсөөд чөлөөт бөхөөр хичээллэж байгаад 20 насандаа холимог тулаанч болсон байна.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
1
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.