Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Хурд” хамтлаг 25 жилийн ойгоо Төв талбайд нийслэлчүүдтэй тэмдэглэнэ

“Цэргийн бодол” дууны 40 жилийн ой тохиож байгаа юм.


Монголын рок попын ертөнцөд олон жил уран бүтээлээ туурвиж, үзэгчдийн сонсох дуртай дуунуудыг зохиосон “Хурд” хамтлаг 25 нас хүрлээ. “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Эх орон” зэрэг сонсогчдын сонорыг мялааж, чихэнд хоногшсон олон дууг зохиосон Хурд хамтлаг 25 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо төв талбайдаа нийслэлчүүдтэйгээ хамт тэмдэглэх гэж байна. Хамтлагийн 25 жилийн ойтой давхцан сонсогчдын сонсох дуртай, сайн мэдэх “Цэргийн бодол” дууны 40 жилийн ой тохиож байгаа юм. Энэ дууг “Хурд” хамтлагийн хамгийн том ах буюу Д.Ганболд 1978 онд цэргийн албанд байхдаа зохиож байжээ.

Хамтлагийн анхны тоглолт Улсын циркт “Хар салхи” нэртэйгээр 1995 оны гуравдугаар сард болж байжээ. Хамтлаг нь 2013 онд тохиосон 20 жилийн ойн хүрээнд Монголын урлагийн түүхэнд анх удаа "Алтан Пянз" хэвлүүлсэн бөгөөд тус пянзыг АНУ-ын "Erika records" студид хэвлүүлжээ. Энэхүү пянзанд “Хурд” хамтлагийн өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг есөн дуу багтсан юм. Үндэсний их баяр наадмын өдөр буюу энэ сарын 11-ний 20:00 цагт “Хурд” хамтлаг төв талбайд нийслэлчүүдтэйгээ 25 жилийн ойн баяраа тэмдэглэх нь ээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
3 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
47
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.