Хайх зүйлээ бичнэ үү

Үндэсний хэв шинжийг орчин үетэй нийцүүлэн бүтээсэн бас нэгэн цоо шинэ бүтээгдэхүүн “Эрхэмсэг” нэрээр худалдаанд гарч байна.

Орчин үеийн залуус үндэсний өв уламжлалаа харуулсан бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэхийг эрмэлздэг болсон нь олон зүйлээс ажиглагддаг. Монгол үндэсний хээ угалзтай хувцас, алчуур, гоёл чимэглэл сүүлийн үед трэнд болж буй нь үүний илэрхийлэл.

Үндэсний хэв шинжийг орчин үетэй нийцүүлэн бүтээсэн бас нэгэн цоо шинэ бүтээгдэхүүн “Эрхэмсэг” нэрээр худалдаанд гарч байна. Монголчуудын уламжлалт гоо зүйн мэдрэмжийг өвөрмөцөөр илэрхийлж, монгол зургийн аргаар, өнгө будгийн сонирхолтой нийлэмжээр урласан бүтээлүүд нь үнэхээр харц булааж байв. Тус бүтээгдэхүүнийг “Нүүдэлчний соёл” компани үйлдвэрлэн гаргаж байгаа юм. Тэднийг “Made with love” бэлэг дурсгалын дэлгүүрээр нь залуус андахгүй сайн мэддэг юм билээ.

Ингээд “Нүүдэлчний соёл” компанийн уран бүтээлч О.Номин-Эрдэнэтэй шинэхэн брэндийн талаар ярилцлаа. 

- “Эрхэмсэг” нэрийн бүтээгдэхүүний онцлог нь юу вэ?

- Бид аяга, халуун баригч сав, mouse pad зэргийг өдөр бүр хэрэглэдэг. Өдөр бүр хэрэглэдэг тэрхүү зүйлсээ гоё сайхан, өнгөлөг байлгавал илүү сонирхолтой шүү дээ. Уламжлалт соёлыг орчин үетэй нийцүүлсэн уран зургийг хамгийн сайн чанарын материалаар хийгдсэн бүтээгдэхүүнүүд дээр буулгасан нь “Эрхэмсэг”-ийн хамгийн том онцлог. Миний хувьд эдгээр бүтээлээ монгол зургийн аргаар зурсан. Зураг тус бүр цаанаа утга агуулга, бэлгэдлийг агуулсанаараа мөн онцлог юм.

- Зурах авьяас тань хэзээнээс тодорсон бэ?

- Бараг 2 настайгаасаа зурах авьяас маань илэрсэн гэж ээж маань ярьдаг. Багаасаа дурласан энэхүү сонирхлоо хөгжүүлж, тууштай байсаар 2017 онд Анима ДУДуС-г зураач мэргэжлээр төгссөн. Багш нар маань бидний бүтээл, арга барилыг хараад ямар чиглэлээр явбал илүү тохиромжтой вэ гэдгийг анзаарсан байдаг л даа. Дунд сургуульдаа дагалдаж байсан багш маань ч намайг монгол зургийн аргаар мэргэшвэл амжилттай явна шүү захиж байсан. Багшийнхаа захиасыг дагаж өөрийнхөө хүсэл сонирхолд хөтлөгдөн монгол зургийн аргыг сонгож мэргэшсэн. 


 
- “Нүүдэлчний соёл” компанид яагаад ажиллах болсныг тань сонирхмоор санагдлаа? 

- Сургуулиа төгсөөд хийж байсан ажил маань намайг яг хөгжүүлж байна уу үгүй юу гэдэгт эргэлзэж эхэлсэн болохоор өөр зүйл хийж, өөрийгөө өөр талаас нь нээхээр шийдсэн юм. Ингээд “Нүүдэлчний соёл” компанид худалдааны зөвлөх авна гэсэн зарын дагуу очиж уулзахад надад компанийн дотоод соёл, хүмүүсийн харилцаа нь маш таатай, эерэг дулаан мэдрэмжийг төрүүлсэн. Зураач мэргэжилтэйг компанийн удирдлагууд маань сонсоод их таатай хүлээж авсан л даа. Анх ийм бүтээгдэхүүн гаргая гээд бүтээгдэхүүнийхээ концепцийн дагуу зургаа зурах даалгавар аваад энэ дээр л өөрийнхөө чадварыг харуулах юм шүү гэж их ч хичээсэн. Хичээл зүтгэл маань ч амжилттай болж хамт олноосоо болон хэрэглэгчдээс талархлын үгс сонсож урамшиж байгаа.

Манай шинэ бүтээгдэхүүнүүд “Made with love” бэлэг дурсгалын дэлгүүрт маань болон Улсын Их дэлгүүрийн бэлэг дурсгалын дэлгүүрт худалдаалагдаж байгаа. Та бүхэн бидний сэтгэл зүрх, оюун ухаанаа шингээсэн бүтээгдэхүүнийг худалдан аваарай. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Бэлэг дурсгалын дэлгүүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.  Холбоо барих утас: 9122-6655


 

Бэлтгэсэн: О.Хосцэцэг

 

 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.