Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголбанкнаас зөвлөж буй санхүүгээ төлөвлөх 8 арга

Наадмын үеэр санхүүгээ зөв төлөвлөхөд тань туслах аргуудыг Төв Банкнаас зөвлөж байна.


Монголбанкнаас баяр наадмын үеэр санхүүгээ хэрхэн оновчтой удирдах талаарх зөвлөгөө өгчээ. 

1. Төсвөө тодорхойл. Баяраар та яг хэдэн төгрөг зарцуулахаа урьдчилан тодорхойл. 

2. Төсөв гарга. Гаргах зардал нь хоол хүнс, зугаа цэнгэл, аяллын болон бусад зүйлсээс бүрдэнэ. Ингээд зардлын төрлийг жагсааж бичээд төсөв гаргаарай. 

3. Эрэмбэлэх. Та жагсаалтад байгаа зүйлсээ чухлаас нь эхэлж эрэмбэлээрэй. Жишээ нь, таны орон нутаг руу явахад зарцуулах түлш нь заавал байх зардалд орно. 

4. Хэрэв зээлтэй бол түүнийхээ зардлыг төлөвлөхөө мартав аа. Баяр наадмын саруудад төлөх зээлийн төлөлттэй бол сарынхаа төсөвт дээрх зардлаа оруулахаа мартав. Нэг бол урьдчилан төлсөн ч болно гэдгийг санаарай. 

5. Зөв худалдан авалт хийх. Баярын үеэр худалдан авалт хийхдээ онцгой хямдрал зарласан/бүтээгдэхүүнийхээ хугацааг шалгахаа мартуузай/ дэлгүүрээр үйлчлүүлэх нь нэн тохиромжтой. Гэхдээ яг өмнөх өдөр нь худалдан авах биш хэдэн хоногийн өмнөөс хэрэгтэй зүйлээ аваарай. Ингэснээр та алт шиг цагаа хэмнэх болно. 

6. Хяналттай худалдан авалт. Хэт их худалдан авалтаас зайлсхийж тэргүүн зэргийн шаардлагатай барааны жагсаалтыг гарган худалдан авалт хийгээрэй. 

7. Зардлаа өдөр бүр хянах. Зардлаа байнга тэмдэглэж байх нь нийт төсвөө хянахад дэм болно. Мэдээж хэрэг сул үрэх мөнгөө бэлэн байдлаар хэтэвчиндээ хийгээд явах нь ч зөв сонголт байж мэднэ. 

8. Бэлэн мөнгө ашиглах. Баяр ёслолоор мөнгөө хамгийн оновчтой зарцуулах арга бол зүгээр л бэлэн мөнгө ашиглах явдал юм. Та зарцуулахаар шийдсэн мөнгөө бэлнээр аван өөр өөр дугтуйд хийгээд бэлдчих. Жишээ нь, хүнсний зардал, шатахуун, амралтын газрын төлбөр гэх мэт. Дугтуй нь хоосон бол та зарцуулалтынхаа хязгаарт хүрсэн гэдгээ мэдэж болно. 

Жич: Баяр наадмаар хэрэглэх зардлаа тооцоолсны дараа өөрийн нэг л төлбөрийн картанд мөнгөө байршуулах арга бас бий. 

Эх сурвалж: Монголбанкны фэйсбүүк хуудас

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
8 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
45
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.