Хайх зүйлээ бичнэ үү

мин

Финландад эхнэрээ үүрч гүйх тэмцээн боллоо

Эрчүүд эхнэрээ үүрээд 253,5 метр зам туулах ёстой.


Жил бүрийн долоодугаар сард Финландын Сонкаярви хотхонд болдог уламжлалт эхнэрээ үүрч гүйх тэмцээнд энэ жил Литва улсын хос түрүүлжээ. Энэ жилийн уралдаанд нийт 53 хос оролцсон байна.

XIX зуунд эхэлсэн энэ тэмцээн анх шуудайтай тариа, амьд гахай өргөн уралддаг байсан бөгөөд яг хэзээнээс эхнэр болгон сольсон нь тодорхойгүй. Тэмцээний дүрэм тун энгийн. Эрчүүд эхнэрээ үүрээд 253,5 метр зам туулах ёстой. Зам нь ус, элс гээд олон янзын бартаатай. Харин эхнэр нь 17-гоос дээш насны, 49 кг-аас дээш жинтэй байх ёстой.
Энэ жилийн ялагч Витаутас Киркляускас, Неринга Киркляускене нар тус тэмцээнд 2005 оноос хойш оролцож байгаа. Энэ жил тэд 6 удаагийн аварга Финландын эхнэр нөхөр Мьеттинен нарыг ялж чадсан юм.
Барианд ороод Витаутас Киркляускас “It’s my wife!” хэмээн Bon Jovi хамтлагийн алдарт дууны үгийг өөрчлөн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Тэмцээний үе үеийн аваргууд

2017     Тайсто Миеттинен, Кристийна Хаапанен Финланд
2016     Дмитрий Сагаль, Анастасия Логинова ОХУ
2015     Вилле Парвиайнен, Сари Вильянен Финланд
2014     Вилле Парвиайнен, Янетте Оксман Финланд
2013     Тайсто Миеттинен, Кристийна Хаапанен Финланд
2012     Тайсто Миеттинен, Кристийна Хаапанен Финланд
2011     Тайсто Миеттинен, Кристийна Хаапанен Финланд
2010     Тайсто Миеттинен, Кристийна Хаапанен Финланд
2009     Тайсто Миеттинен, Кристийна Хаапанен Финланд
2008     Алар Воогла, Кристи Вилтроп Эстон
2007     Мадус Уусорг, Инга Клаусен Эстон    
2006     Марго Уусорг, Сандра Куллас Эстон
2005     Марго Уусорг, Эгле Солл Эстон
2004     Мадус Уусорг, Инга Клаусо Эстон
2003     Марго Уусорг, Эгле Солл Эстон
2002     Меэлис Таммре, Анне Зиллберберг Эстон
2001     Марго Уусорг, Биргит Уллрич Эстон
2000     Марго Уусорг, Биргит Уллрич Эстон
1999     Имре Амброс, Аннела Ояасте Эстон
1998     Имре Амброс, Аннела Ояасте Эстон
1997     Йоуни Юссила, Тийна Юссила Финланд

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
22 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
40
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.