Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Уран бүтээлчид Playtime-2018 наадмын тухай сэтгэгдлээ хуваалцлаа

Зохион байгуулалт, үзэгчдийн уур амьсгалын тухайд тэд маш таатай байгаагаа гэдгээ хэллээ.


Б.Сарантуяа, “Хөх тэнгэр” хамтлаг

Манай “Хөх тэнгэр” хамтлаг "Playtime" наадамд анх удаа оролцож, Headline-аар тоглолоо. Бидний үеийн уран бүтээлчдээс өмнө нь “Харанга” хамтлаг оролцож байсан юм билээ. Ер нь шинэ үеийн залуус, орчин үеийн хөгжим сонирхогчид хэрхэн хүлээж авах бол гэдэг их сонирхолтой санагдаж байсан шүү. Ялангуяа, биднийг дуулж байх 1990-ээд оны үед өнөөдрийн үзэгчдийн маань зарим нь төрөө ч үгүй байсан шүү дээ.

Тайзнаас уур амьсгалыг харахад маш их тааламжтай хүлээж авч байгаа нь мэдрэгдсэн. Бид 9 дуу тоглохоор бэлдсэн ч, залуус маань биднийг дахиулахыг хүсч, хамтдаа дуулаад их сайхан байсан. Ер нь “Playtime” наадам жинхэнэ хөгжим, урлагт дуртай залуусыг нэгтгэж чаддаг, цаг үеэ олсон, өндөр зохион байгуулалттай гэдэг нь харагдаж байлаа. Залуус амьд хөгжим, альтернатив, панк, цаашлаад DJ-үүдийн уран бүтээлтэй танилцаж, таашааж, цэвэр агаарт, байгалиа хамгаалаад маш соёлтой “наадаж” байгааг хараад сайхан сэтгэгдэл төрсөн.

Миний хувьд сүүлд Казахстанд, Хятад, Өвөрмонгол гээд олон газраар тоглож байсан. Хөгжмийн найруулагч, техникчдийн хувьд гадны наадмуудаас огт дутахгүй, өндөр стандартаар зохион байгуулж байгааг дурьдах нь зүйтэй. Ер нь манайх Европ соёлоос мэдэрсэн Азийн орны хувьд тэнд байгаа уур амьсгал, орчин барууны жишигтэй, стандарттай мэдрэгдэж байлаа. Энэ удаад “Сөрөг хүч” хамтлагийг сонсохыг маш их хүссэн ч, харамсалтай нь амжсангүй. Уг нь цомгийг нь сонссон, маш их хүлээлттэй байлаа.

Ата Боргужин

Ата Боргужин бол Монголын анхны “Livelooping” уран бүтээлч бөгөөд битбокс, хөөмий, исгэрээ зэрэг язгуур хөгжмийн зэмсгүүдийг ашиглан Монгол ардын аялгууг орчин үеийн хөгжим рүү хөрвүүлдэг авьяаслаг залуу юм.

Би хоёр дахь удаагаа “Playtime” наадамд тоглож байна. Сонсогчид арай цөөхөн, тоглох цаг бага байсан ч сонсогчид сайхан хүлээж авсан. Ер нь залуусын хандлага, биеэ авч яваа байдал зэрэг нь соёлтой, сайхан байсан. Зарим нь хоногоор ирж, дуртай хөгжмөө сонирхож, хөгжилдөж байгаа нь гоё. Миний хувьд хоноогүй болохоор хуваалцах паян ч үгүй л байна даа.

“Playtime”-д ирснийх “Хөх тэнгэр”, “Ludistelo” хамтлаг хамгийн их таалагдсан. Уригдаж ирсэн хамтлагуудын ихэнх нь электроник чиглэлээр уран бүтээл туурвидаг байсан нь энэ жилийн наадмын онцлог болов уу. Мөн “Нааглихац” тайзын вижуалууд маш сонирхолтой байлаа.

Ер нь манайд жинхэнэ хөгмийн наадам гэж “Playtime”-ийг л нэрлэж болохоор байна. Өөр олон наадам болдог ч, үнэндээ зарим нь зохион байгуулж байгаа хүмүүс нь хөгжмийн наадмын утга учрыг ойлгож, илэрхийлж чаддаггүй санагддаг.

Цоожоо, “Моханик”

Бид “Playtime”-д олон жил тоглосон ч, энэ жил анх удаа Headline хамтлаг болж үзлээ. Тоглолт маань шөнийн нэг цагт эхэлсэн ч, хүмүүс зорьж хүлээсэн байсан нь гоё. Нойроо харамлалгүй, хүйтэнд ажралгүй хүлээж байгаад сонссон. Хүн бүрээс маш их эрч хүч мэдрэгдэж, түүнээ ер алдаагүй.

Нэгэнт Headline болсон болохоор хариуцлагатай тоглохыг хичээсэн. Хүмүүсийн хариу үйлдлийг хараад урмыг нь хугалаагүйдээ баяртай байгаа. Дуу болгон дээр саваад, хүмүүсийн энерги ярих юмгүй сайхан байлаа. Хөгжим, техникийн хувьд ч тэр дуугаралт сайн байсан нь нөлөөлсөн байх.

Энэ жилийн “Playtime” хийж, туршиж үзэх зүйл ихтэй сонирхолтой болсон. Хайртай хүн, найзуудтайгаа хөтөлбөрөө хараад л энд, дараа нь тэнд очиж үзье гээд ер уйдахааргүй байсан. Их ч ядарсан.

М.Цэцэнбилэг, “Night Train”

Удаан хугацааны турш тоглоогүй, тайзнаас бага зэрэг төсөөрсөн байсан боловч тоглолт амжилттай сайхан болж өнгөрсөн. Үзэгчид ч яг төсөөлж байсанчлан, гоё хүлээж авсан. Үүнд асрын доторх уур амьсгал, гэрэл чимэглэл төдийгүй тийм сайхан хүрээлэлд байсан үзэгчдийн дэмжлэг нөлөөсөн гэж бодож байна. Бусад тоглолтоос зорьж ирсэн үзэгчтэй, цомхон, жижигхэн орчинд дотно уур амьсгалтай болсноороо ялгаатай байсан байх. Ер нь сонсогчид хүлээлт ихтэй байсан нь мэдрэгдсэн.

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сүлжээ болон хүмүүсийн ярианаас харахад “Playtime” энэ жил зохион байгуулалт сайтай, найрсаг уур амьсгал дунд болж өнгөрсөн гэдгийг л харж байна даа.

Гэрэл зургийг: Ц.Эрхбаяр

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
30
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.