Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Аймхай сүмоч 2 жилийн дараа давлаа

Тэр хамгийн сүүлд 2016 оны Зуны тэмцээнд ялж байв.


Өрсөлдөгч бөхдөө ялагдах гээд өөрөө унаад байсан сүмо бөхийн тухай бид бичиж байсан. Тэгвэл тэр бөх буюу жонокүчи зиндааны 34 дэх бөх Хатторизакүра өчигдөр ялалт байгуулсан талаар Японы хэвлэл мэдээлэл шуугиж байна. Учир нь тэр дараалсан ялагдлаа 89 дээр зогсоосон юм.

Хатторизакүра “Их баяртай байна. Тачиай золголтоо сайн хийнэ гэж л бодож байлаа” гэж баярласан сэтгэлээ хуваалцсан юм. Тэр хамгийн сүүлд 2016 оны Зуны тэмцээнд ялж байв. Ийнхүү түүний мэргэжлийн сүмо дахь нийт барилдааны харьцаа 2 даваа, 111 ялагдал, 1 өнжсөн болж байгаа юм. Өглөөний 8,30 цагийн үед барилдсан тул үзэгч цөөхөн байсан ч танхим тэр чигээрээ алга ташин, баярлажээ.

Түүний багш Шикихидэ ояката “Ингэж их ялагдаж байхад барилдахаа болье гэж бодож байсан үе ч түүнд байгаа байх. Хоёр ялчихаад баярлаж байх цаг биш гэдгийг сайн ойлгож байгаа. Цаашдаа 3, 4 дэх даваагаа авах гэж зүтгэх хэрэгтэй” гэж ярьжээ. Харин Хатторизакүра “Янз бүрийн л юм тохиолдлоо. Гэхдээ сүмо бөхөө болих талаар огт бодож байгаагүй. 50 хувийн амжилт үзүүлэхийг хичээх болно” гэж хэлсэн юм.
Хатторизакүра 2015 онд мэргэжлийн сүмод орсон. 176 см өндөр, 80 кг жинтэй. 89 дараалан ялагдсан нь сүмогийн түүхэн сөрөг рекорд.
2016 оны Намрын тэмцээний 3 дахь өдөр жонокүчигийн баруун жигүүрийн 29 дэх бөх Хатторизакүра 26 дахь бөх Кинжёод албаар унах гэж оролдоод байсан билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
15
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.