Хайх зүйлээ бичнэ үү

мин

Дархан аварга Г.Өсөхбаяр зүүнийг, улсын аварга О.Балжинням барууныг магнайлан барилдаж байна

Энэ жилийн барилдаанд 512 бөх хүч бяр, уран мэхээ сорьж байна.


Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсний дараа үндэсний бөхийн барилдаан эхэлсэн юм. Энэ жилийн барилдаанд 512 бөх хүч бяр, уран мэхээ сорьж байна. Наадмын дэвжээнд  Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр зүүнийг магнайлан гарч ирсэн бол Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин,  улсын аварга О.Балжинням барууныг магнайлан гарч, нэгийн даваа эхлэв.

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд улсын аварга 5, улсын арслан 9, улсын гарьд 6, улсын заан 9, улсын харцага 17, улсын начин 42, аймгийн арслан 99, аймгийн заан 20, аймгийн харцага 19, аймгийн начин 57, залуу бөх 145, цэргийн бөх 85, нийт 512 хүчит бөх барилдсан. Наадамд зодоглохоор нийт 512 бөх бүртгүүлснээс улсын цолтой 88 бөх байна. Допинг хэрэглэсэн гэх бөхчүүд бүгд энэ наадмын барилдааныг өнжиж байна.

Залуу бөх Г.Алтанабагана улсын арслан Д.Ганхуягаар хоёр давсан нь хоёрын давааны гол сенсаци байлаа. Учир нь том цолтон өвдөг шороодсон анхны тохиолдол байв. Мөн аймгийн начин Б.Чинбат Д.Бумбаяр заанаар, аймгийн харцага Б.Батсайхан Улсын харцага Х.Гантулгаар тус тус давлаа.

Бөхийн барилдаан өнөөдөр хоёрын даваагаар өндөрлөлөө. Маргааш буюу энэ сарын 12-нд гурвын даваагаар эхэлж, баяр наадмын барилдаан дуусах юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Эмилиано Мартинез хоёр шар хуудсаар торгуулсан хэдий ч яагаад талбайгаас хөөгдөөгүй вэ?
2
1 цагийн өмнө
Дайныг дэмжсэн орос жүдочдыг олимпоос хасахыг шаардлаа
3
2 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээний оноолт (эмэгтэй)
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
21
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.