Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Найман начин төрж, төр түмнээ шуугиулаад байна

Тавын даваа үргэлжилж байна.


Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна. Начны даваанд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харъяат, аймгийн арслан Батбаярын Даваа-Очир улсын заан Б.Батмөнхөөр тав давж начны болзол хамгийн түрүүнд хангалаа. Түүний араас Баянхонгор аймгийн Заг сумын харъяат цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох улсын арслан П.Бүрэнтөгсөөр тав даван начин цол хүртэж, наадамчин олныг шуугиулав.

Сүхбаатар аймгийн Асгат сумын харъяат бөх, аймгийн арслан Баярсайханы Батжаргал Дархан аварга Г.Өсөхбаяраар тав давж начин цолны болзол хангасан бол Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат аймгийн арслан Дашзэвэгийн Амаржаргал улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж начин цолны болзол хангасан юм. 

Мөн Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат Ш.Мөнгөнбаатар улсын заан М.Өсөхбаяраар тав давсан бол Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат аймгийн арслан Н.Золбоо Ховд аймгийн Зэрэг сумын харъяат улсын харцага Б.Бат-Өлзийг өвдөг шороодуулж начин цолны болзол хангалаа. Завханы Отгон сумын харъяат Төрмөнхийн Бэгзсүрэн улсын заан Найдангийн Түвшинбаяраар тав давж начин боллоо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
19
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.