Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Тавын даваанд өвдөг шороодсон улсын цолтой бөхчүүд

Аймаг, цэргийн цолтой 10 бөх барилдсанаас 9 нь улсын начин цолны болзол хангалаа.


Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа сонирхолтой, өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Аймаг, цэргийн цолтой 10 бөх барилдсанаас 9 нь улсын начин цолны болзол хангалаа. 

Начны даваанд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харъяат, аймгийн арслан Батбаярын Даваа-Очир улсын заан Б.Батмөнхөөр тав давж начны болзол хамгийн түрүүнд хангалаа. Түүний араас Баянхонгор аймгийн Заг сумын харъяат цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох улсын арслан П.Бүрэнтөгсөөр тав даван начин цол хүртэж, наадамчин олныг шуугиулав. Аймгийн хурц арслан Ш.Дарханбат улсын аварга Г.Эрхэмбаяраар, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар улсын заан М.Өсөхбаяраар улсын начин цолны болзол хангаж, олон түмнийг баярлуулав. Тэрбээр 35 насандаа улсын цолонд хүрсэн бөгөөд дөрвийн даваанд улсын харцага О.Хангайг давсан юм. 

Сүхбаатар аймгийн Асгат сумын харъяат бөх, аймгийн арслан Баярсайханы Батжаргал Дархан аварга Г.Өсөхбаяраар тав давж начин цолны болзол хангасан бол Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат аймгийн арслан Дашзэвэгийн Амаржаргал улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж начин цолны болзол хангасан юм. Аймгийн хурц арслан Н.Золбоо улсын харцага Б.Бат-Өлзийгээр тав давж, улсын начин цолны болзол хангалаа. Хоёр бөхийг хэн  ч амлалгүй тунаж үлдсэн юм.

Завханы Отгон сумын харъяат Төрмөнхийн Бэгзсүрэн улсын заан Найдангийн Түвшинбаяраар тав давж начин болсон бол Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат Ц.Бямба-Очир Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат улсын арслан Э.Оюунболдыг өвдөг шороодуулж, начин цолны болзол хангаж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
7 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
3
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.