Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгож, шагайн харвааны шагнал гардууллаа

Сурын харвааны тэмцээнд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын цолны үнэмлэх, тэмдгийг нь гардуулан өгсөн юм.

Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

40 сумнаас 37 онож түрүүлсэн Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Засагт хан клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Баатарын Дашзэвэгт Монгол Улсын “Мэргэн” цол
40 сумнаас 35 онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харваач, Монгол Улсын спортын дэд мастер Хорлоогийн Цогбаярт Монгол Улсын “Гарамгай харваач” цол
40 сумнаас 35 онож гуравдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Монгол Улсын спортын мастер Нармандахын Алтансүхэд Монгол Улсын “Гоц харваач” цол олголоо.
 Үндэсний сурын харваанд эмэгтэй харваачдаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

40 сумнаас 37 онож түрүүлсэн Увс аймгийн Тэс сумын уугуул, “Алдар ЖЕМ” багийн харваач Монгол Улсын мэргэн Дамирангийн Норжмаад Монгол Улсын “Даян мэргэн” цол тус тус олголоо.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваан төрөлд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн багийн тамирчдад шагнал гардууллаа.

Шагайн харвааны тэргүүн байрыг Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн Болд Төмөр Ерөө компанийн баг, тамирчид эзэллээ. Хоёрдугаар байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай Улаанбаатар төмөр замын баг, гуравдугаар байрт Монгол Улсын хошой мэргэн Д.Чүлтэм ахлагчтай Баянхонгор аймгийн баг тамирчид шалгарсан юм.

 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
18 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
3
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.