Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Тайландад алга болсон хөлбөмбөгийн багийн 12 хүүхдийг амьд гаргасан дасгалжуулагч

Тэд агуйд 18 хоног гацсан байна.


Тайландад хөлбөмбөгийн багт тоглодог 12 хүүхэд болон тэдний 25 настай дасгалжуулагч үерээс болж агуйд хоригдон, алга болоод байжээ. 

Хүүхдүүд 18 хоногийн турш амьд байсан гавьяа тэдний дасгалжуулагчийнх аж.

Дасгалжуулагч Экапол 10 настайдаа өнчирч хоцорсон нэгэн аж. Түүний гэр бүлийг тосгон даяар тархсан өвчин авч оджээ. Хамаатнууд нь түүнийг 12 нас хүртэл харж хандаж байгаад сүм рүү явуулсан байна. "Маш гунигтай бас ганцаардмал" гэж түүнийг дүгнэдэг байжээ. Дараа нь тэр өвчтэй эмээгээ асрахаар сүмийг ориж, цаг хугацаагаа сүм болон дасгалжуулагчаар ажиллах гэсэн хоёр зүйлд хуваах болсон байна. Нэн ядуу боловч сурах хүсэл эрмэлзэлтэй хөвгүүдэд тэр багшилж эхэлжээ. "Тэр хүүхдүүдэд өөрөөсөө ч илүү хайртай" гэж сүмд ажилладаг байсан Жой Кампай түүний тухай ярьсан ба ямар ч муу зуршилгүй уг залуу хүүхдүүдэд сайн үлгэр дуурайлал болох жинхэнэ эр хүн гэдгийг ч хэлжээ.

Тэднийг аврах үйл ажиллагаанд оролцсон аврагчдын хэлснээр дасгалжуулагч залуу тэдэн дундаас хамгийн хүнд байдалд орсон нэг нь байжээ. Учир нь жаахаан байсан хүнс болон усыг тэр хөвгүүдэд хуваан өгч, өөрөө юу ч идэж, уугаагүй олон хоног болсон гэнэ. Мөн хүнд нөхцөл байдалд хөвгүүдэд хэрхэн бясалгал хийж, энерги, эрч хүчээ хадгалахыг зааж өгч байжээ.

"Хэрэв тэр хүүтэй минь хамт, дэргэд нь байгаагүй бол түүнд юу тохиолдох байсан бол? Хүндэт Эк, би чамайг хэзээ ч буруутгахгүй" гэж аврагдсан хөвгүүдийн нэгнийх нь ээж ярьжээ. 

Хөвгүүдийг дагуулан агуй руу аялал хийж байсан болохоор дасгалжуулагч Экапол өөрийгөө байнга буруутгах болно гэдгийг түүний найзуудын нэг хэлсэн байна. Хөвгүүдийг дагуулан адал явдал эрж хайн, агуйд очсон нь үнэн боловч тэдний амьд байгаагийн ач гавьяа ч мөн түүнийх гэдгийг хүмүүс ярьж байна. 

11-16 насны хоорондох 12 хөвгүүн дасгалжуулагчийн хамт зургаадугаар сарын 23-нд бэлтгэлийнхээ дараа алга болсон юм. Тэд нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж, адал явдал хайхаар агуй руу явсан байсан билээ. Худалдаж авсан амттан, бага сага идэх юмаараа тэд амьд үлдэж чадсан юм.

Юу ч болж байсан хамаагүй хөвгүүдийг л амьд үлдээх гэсэн ганц зорилго түүнд байсан билээ. Тэднийг аврах үйл ажиллагааг амжилттай болгох гэж 9 хоногийг зарцуулсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
2
6 цагийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
10 цагийн өмнө
Coachella 2024-д хүрэлцэн ирсэн оддын төрх
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
29
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.