Хайх зүйлээ бичнэ үү

мин

Какүрюү гэмтээд тэмцээнийг орхилоо

3 ёкозүна бүгд тэмцээнээс гарсан тохиолдол 1999 оны Хаврын тэмцээнд болж байжээ.


Хоёр башё дараалан түрүүлээд байсан ёкозүна Какүрюү баруун тохойндоо гэмтэл аваад өнөөдрөөс Нагоя башёг орхиж байна. Какүрюү эхний 3 өдөр давсан ч сүүлийн 2 өдөр дараалан унаад байсан юм.
Энэ тэмцээнд ёкозүна Кисэносато барилдаагүй бол их аварга Хакүхо 4 дэх өдрөөс, ёкозүна Какүрюү 6 дахь өдрөөс тэмцээнээс гарч, нэг ч аварга үлдсэнгүй. 3 ёкозүна бүгд тэмцээнээс гарсан тохиолдол 1999 оны Хаврын тэмцээнд болж байжээ. Тэр үед ёкозүна Ваканохана, Таканохана, Акэбоно нар гэмтэж байв.  

Изүцү ояката “Тэмцээний өмнө л гэмтэлтэй байсан. Баруун гар ашиглах ямар ч бололцоогүй болсон. Өмнө нь баруун мөрөө мулталж байсан нь ч нөлөөллөө. Архаг гэмтлээ хөндсөн. Какүрюүд зорилго бий, тэр зодог тайлах болоогүй. 1 настай хүүгээ сүмо ойлгодог болтол нь барилдана гэж хэлсэн” гэж ярьжээ. Какүрюү Токиод буцаж, эмнэлгийн нарийн шинжилгээнд орох гэнэ.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
34
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.