Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Точиношин ч барилдахгүй

Яаж ийгээд 3 давахгүй бол шинэ озэки дараагийн башёд кадобан болох болно.


Энэ жилийн Нагоя башё томчуудад халтайхан үргэлжилж байна. Хэрэв Японы ёкозүна Кисэносатогийн барилдахгүй байгаад бөх сонирхогчид хэдийнэ дассан бол харин энэ удаад их аварга Хакүхо тэмцээний 4 дэх өдрөөс, ёкозүна Какүрюү 6 дахь өдрөөс тэмцээнээс гарч, нэг ч аварга үлдсэнгүй. Дээр нь нэмэгдээд өнөөдрөөс эхлэн шинэ озэки Точиношин ч барилдахгүй болжээ.

Точиношин өчигдөр Тамавашид унахдаа баруун хөлөө гэмтээсэн байна. Барилдааны дараа сэтгүүлчдэд “Өвдөг эвгүй нугараад явчихсан. Гэхдээ өвдөгнөөс илүү баруун хөлний эрхий хуруу эвгүй бочихлоо” гэж ярьж байсан юм.

Өнөөдөр Касүгано ояката “Баруун хөлний эрхий хуруу хугарсан байж ч магадгүй. Хавдаад барилдах ямар ч боломжгүй болсон” гэж мэдээллээ. Точиношин 5 давж 1 унаад байлаа. Шинэ озэки Токио явж, дахин шинжилгээ хийлгээд барилдах боломжтой болбол тэмцээний голоос барилдах бодолтой байгаагаа хэлсэн. Яаж ийгээд 3 давахгүй бол шинэ озэки дараагийн башёд кадобан болох болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
26
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.