Хайх зүйлээ бичнэ үү

мин

Дидье Дешам: Хорватын сүүлийн 3 тоглолтыг сайтар судаллаа

Модрич бол талбай, тоглолтыг уншдаг, багийнхаа хамгийн нөлөөтэй тоглогч.


Францын шигшээ багийн дасгалжуулагч Дидье Дешам, ахлагч Уго Льорис нар ДАШТ-ий финалын тоглолтын өмнө хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Эхлээд дасгалжуулагч Дешамын яриаг сонсоцгооё.

- Энэ финалд та 2 жил бэлтгэсэн. Танай баг бэлэн үү?
- Финалд тоглоно гэдэг нэр төрийн хэрэг. Бид маш сайн бэлтгэсэн. Тайван байх, итгэлтэй байх, анхааралтай байх гэсэн 3 зүйл дээр ажилласан.
- Килиан Мбаппе ДАШТ-ий шилдэг залуу тоглогч. Та түүнд бусдаас өөр ханддаг уу?
- Килиан асар их авьяастай залуу тоглогч. Авьяас чадлаа тэр дэлхийн аваргын өмнө ч харуулсан, одоо ч харуулсаар байна. Би түүнд онцгой ханддаггүй. Тэр манай багийн 23 тоглогчийн нэг. Гэхдээ би залуу тоглогчдод илүү анхаарал хандуулдаг. Килиан ухаантай залуу, хэлсэн үг бүрийг анхааралтай сонсдог. Үүний ачаар тэр улам сайжирч байгаа.
- Одоогийн шигшээ баг 2 жилийн өмнө Еврогийн финалд ялагдсан багаас юугаараа өөр вэ?
- 14 шинэ тоглогч байгаа. Хүчтэй өрсөлдөгчийн эсрэг хэцүү тоглолт биднийг хүлээж байна. Хорватын багийнхан клубын түвшинд тун сайн тоглож байсан туршлагатай тоглогчидтой. Энэ тал дээр бид Хорватаас дутуу. Манай баг залуу болохоор аргагүй. Гэхдээ бидэнд Евро-2016 тэмцээний финалд тоглосон 9 тоглогч бий. Тэд том тэмцээнд яаж тоглох ёстойг мэднэ. Финалд юу ч болж мэдэх тул бид илүү анхааралтай, хатуу чанга тоглох болно.
- Та 20 жилийн өмнө багийн ахлагч байсан. Тоглогчийн хувиар аварга болох, дасгалжуулагчийн хувиар дэлхийд тэргүүлэх ямар ялгаатай вэ?
- Маш их ялгаатай. Тоглогч байх үед бид жүжигчид гэсэн үг. Харин дасгалжуулагч болохоор хөлбөмбөгчдөөрөө дамжуулан баяр гунигийг мэдэрдэг. Нэг талаас миний амжилт мэт боловч талбай дээр тоглогчид л бүхнийг хийж, ялалтыг авчирдаг. Дасгалжуулагч багийн сэтгэл зүйг хариуцна.
- Танай багт африк гаралтай 15 тоглогч байгаа тул Африкт Францын шигшээг Хар тивийн 6 дахь баг гэж нэрлээд байна. Энэ талаар юу бодож байна?
- Тиймээ, манай багт африк гаралтай хөлбөмбөгчид бий. Тэд Францын хөлбөмбөг, дэлхийн спортыг баяжуулж, олон талтай болгож байгаа. Манай багт олон улсын төлөөлөл байгаа. Манай багийг дэмжиж байгаа Африкийн хүмүүс гарал нэгтнүүд нь ДАШТ-ий финалд тоглож байгаагаар бахархах ёстой.
- Финалын өмнөх дарамт нөлөөлж байна уу? Та тоглогчиддоо юу хэлж зөвлөж байгаа вэ?
- ДАШТ-ий финал гэдгийг бид бүгд ойлгож байгаа. Манай багийн өдрийн дэглэм хэдийнэ тогтсон тул хуваарьт бичигдсэн зүйлээ л хийж байна. Юу болж байгааг харж байгаад л юу хэлэхээ шийднэ. Гэхдээ би ганцаараа биш олон туслах ажилтан байгаа. Тэд Хорватын сүүлийн 3 тоглолтын анализийг гаргасан. Нэг ч зүйл өнгөрөөлгүй судлах болно.
- Финалын өмнө хөөрлийн байдлаа хэрхэн дарах вэ?
- Бид хөөрөөгүй байна. Сэтгэл ханамж бол байна. Энэ жилийн хамгийн чухал тоглолт. Бид ажлаа сайн хийсэн эсэхийг тоглолтын үр дүн харуулна. Финалд юу ч болж болно.
- Модричийг Месси, Азартай харьцуулдаг. Лука тэднээс удаан тоглодог нь танай багт түүнийг зогсооход тус болох болов уу?
- Шууд хэлэхэд Модрич бол Месси, Азар хоёроос удаан биш. Лука талбай, тоглолтыг уншдаг, багийнхаа хамгийн нөлөөтэй тоглогч.

Уго Льорис: Зорилго ганцхан ялалт

- Тэмцээний эхэнд танай баг тактикаа өөрчилж, хамгаалалтад их анхаарах болсон. Финалд яах вэ?
- Багийн тактик дасгалжуулагчийн хариуцах ажил. Финалд гараад ирсэн болохоор сайн тактик байсан байна. Дешам бидний тоглолтоос гадна тоглогчдоо ч сольж байгаа. Тоглогчдын ур чадвар, зөв тактик бол амжилтад хүрэх гол түлхүүр.
- Францад та нарыг дэлхийн аварга болно гэдэгт итгэлтэй байна. Сэтгэл хөөрлөөс яаж зайлсхийх вэ?
- Францад юу болж байгааг бид сайн мэднэ. Хорватчууд сайн баг гэдгийг ч бид ойлгож байгаа. Тэд бие, сэтгэл зүйн хувьд маш сайн бэлтгэгдсэн. Хорватыг ялахын тулд Франц агуу баг байх ёстой.
- Хорватын тоглогчдын эсрэг та клубын түвшинд олон тоглосон.
- Хорватийн шигшээ сэтгэл зүйн хувьд хүчтэй гэдгээ харуулсан. Тэд 3 тоглолт дараалан нэмэлт цагт яллаа. Би тэднийг их хүндэлдэг.
- Финалд сэтгэл зүйн хувьд яаж бэлтгэх вэ?
- Манай баг тайван байгаа. Дасгалжуулагчийн хэлэх үг их чухал. Бид талбайд хамаг бүхнээ зориулахаар гарах болно. Бид ч бие, сэтгэл зүйн хувьд бэлэн.
- Таны замналын хамгийн чухал үе ирж байна уу?
- Хамгийн чухал нэг тоглолт үлдээд байна.
- Хорватын хаалгач Даниэль Субашич пенальти хаахдаа сайн. Хэрэв пенальти цохих бол яах вэ?
- 90 минут тоглох үндсэн даалгавартаа анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрэв пенальти цохих бол болж л байг. Бид өрсөлдөгчөө судлах хэрэгтэй. Манай багийнхан ч үүнийг сайн ойлгож байгаа. Бид өөрсдийн стилийн тоглолтоо тэдэнд тулгаж, эхнээс л итгэлтэй сайхан тоглох ёстой. Даалгавар ганцхан - ялалт.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
49
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.