Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Голомт банкны хамт олон хүмүүст "Монгол орны аяллын газрын зураг"-аар бэлэг барилаа

Та ч бас картаа захиалаад бэлгэнд авах боломжтой юм.


Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын хүндэтгэлийн жагсаалын үеэр Голомт банкны хоёр мянга орчим шилдэг банкирын төлөөлөл Монгол түмэндээ мэндчилж жагслаа.  

Харилцагч төвтэй Голомт банк нь эх орныхоо өнцөг булан бүрт буй 700.000 мянга гаруй харилцагчдадаа дэлхийн жишиг үйлчилгээ үзүүлдэг. 2017 онд тус банк нь “Харилцагч төвтэй салбарын бизнес модел” төслийг амжилттай хэрэгжүүлж, сэн банкны бүтэц, зохион байгуулалт, систем, хүн хүч, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилснээр үйлчилгээний хурд 27, ажилтнуудын бүтээмж 30 хувиар нэмэгджээ.  

Голомт банк нь өнгөрсөн онд орон сууцны зээлийн 24 хувийг дангаар олгосон байна. Мөн банкны харилцах, хадгаламжийн хэмжээ 16 хувь, иргэдийн зах зээлд эзлэх хувь 13 хувиар өссөн бол дотоодын картын зах зээлийн 80 хувийг эзэлж, автомашины зээл олголт 6 дахин өсчээ. Монгол Улсад дараа төлбөрт Зэс, Ган карт, SocialPay финтек үйлчилгээ зэрэг харилцагч төвтэй үйлчилгээг анхлан нэвтрүүлснээс гадна  “Үндэсний хуримтлал”-ын хөтөлбөрт 70 мянга гаруй харилцагч нэгдсэн зэрэг амжилтаа наадамчин олонтойгоо хуваалцсан юм.  

Голомт банк нь Монгол Улсад анх удаа Монгол орны аяллын газрын зургийг бүтээсэн. Тус газрын зурагт Монгол Улсын 21 аймаг дахь түүхэн дурсгалт, байгалийн өвөрмөц тогтоц бүхий заавал үзэх ёстой газрууд болон аяллын замын маршрут, мэргэжлийн аялагчдын бэлтгэсэн зөвлөгөө мэдээллийг тусгажээ. Мөн ЗЭС картаараа аяллын бэлтгэлээ 10 хувийн хөнгөлөлттэй үнээр хангах газруудын жагсаалтыг багтаасан байна. 

Голомт банк нь үндэсний их баяр наадмын өдрүүдэд Зэс, Ган карт захиалсан хүн бүрт тус газрын зургийг үнэгүй олгосон бөгөөд та ч бас картаа захиалаад бэлгэнд авах боломжтой юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
20
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.