Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Трамп, Путиний 3 дахь уулзалт

В.Путин АНУ-ын Ерөнхийлөгчид “ОХУ 2018” ДАШТ-ий албан ёсны бөмбөг бэлэглэсэн.


Финландын Хельсинкид АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалт боллоо. Тэд 3 дахь удаагаа уулзаж байгаа нь энэ ч анх удаагаа олон улсын ямар нэг арга хэмжээний үеэр биш албан ёсны уулзалт хийж байгаа юм.

Тэдний ганцаарчилсан уулзалт 2 цаг 10 минут үргэлжилж, Доналд Трамп “Маш сайхан эхлэл. Бүгдийн хувьд сайн үйл явдал” гэж дүгнэсэн юм.

Яриа, гэрээ хэлэлцээрийн дараа хоёр Ерөнхийлөгч хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Эхлээд ОХУ-ын тэргүүн үг хэлсэн. Тэрбээр хэлэлцээр нээлттэй, ажил хэрэгч уур амьсгалд явагдсаныг онцлоод гэрээ амжилттай, үр ашигтай болсныг дуулгасан.

Путин “АНУ, ОХУ-ын харилцаан дахь хүндрэл, хямралд ямар нэг объектив шалтгаан байхгүй. Хүйтэн дайн аль хэдийнэ дууссан. Дэлхий өөрчлөгдөж байна. Одоо бидэнд өөр асуудал байна. Олон улсын аюулгүй байдал, алан хядагчдын асуудлыг хамтран шийднэ гэдэгт найдаж байна. Өнөөдрийн уулзалт хоёр улсын харилцааг хэвийн болгох эхний алхам юм” гэж онцолсон.  
Мөн хоёр улсын тусгай албаныхан амжилттай хамтран ажиллаж байсныг дурдаад хамгийн сүүлийн жишээ бол хөлбөмбөгийн ДАШТ байлаа гэж хэлэв. Оросын талаас Америкт стратегийн тогтвортой байдал, үй олноор хөнөөх зэвсгийг хориглох талаар хамтран ажиллах санал тавьж, алан хядах ажиллагааны эсрэг хамтарсан ажлын хэсэг байгуулах хүсэлт гаргажээ. В.Путин Сирийн асуудалд анхаарал хандуулж, Трамптай энэ талаар ярилцсан байна.  Ираны цөмийн хэлэлцээрээс АНУ гарсанд сэтгэл зовниж байгаагаа мөн илэрхийлсэн байна. Путиний мэдэгдсэнээр хоёр Ерөнхийлөгч бизнесийн хамтын ажиллагааны групп байгуулах тохиролцоонд хүржээ.

Дараа ны АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үг хэллээ.
"Бид хоёр улсын амин чухал асуудлуудаар ярилцлаа. Нээлттэй, ил тод, маш үр дүнтэй уулзалт боллоо. АНУ, ОХУ-ын уулзалт хэлэлцээ дэлхий нийтэд ч чухал юм. Даян дэлхийд энх тайван тогтоохын тулд улс орнууд хамтран ажиллах боломж хайх ёстой. Орос, Америкийн харилцаа урьд өмнө байгаагүй муу түвшинд унаад байна. Гэхдээ энэ байдал бидний уулзалтын дараа өөрчлөгдөнө. Амар хялбар биш ч огт уулзаагүй байснаас алхам урагшилсан. Би улстөрийн төлөө энх тайвныг золиослохгүй, харин энх тайвны төлөө улстөрийн эрсдэл гаргана” гэж мэдэгдсэн юм.

В.Путин АНУ-ын Ерөнхийлөгчид “ОХУ 2018” ДАШТ-ий албан ёсны бөмбөг бэлэглэсэн. Трамп бэлгийг хүү Бэррондоо бэлэглэнэ гэж амаллаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
3 цагийн өмнө
QUIZ: Та шүдний талаар хэр мэдлэгтэй вэ?
3
4 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
санал болгох
1
7 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
19
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.