Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хорватын Ерөнхийлөгч Колинда гэж хэн бэ

Хаалтын ёслолын үеэр орсон аадар бороонд шүхрээс татгалзсан ганц хүн нь Колинда байлаа.


ОХУ-д болж өнгөрсөн хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтыг Франц, Хорватын Ерөнхийлөгч нар гэрбүлийн хамт үзэж сонирхсон билээ. Хорватын Ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович хэсгийн тоглолтыг балиашгуудтай цуг суун үзэж байсан боловч зохион байгуулагчид ВИП суудалд урин авчирсан юм. Хаалтын ёслолын үеэр орсон аадар бороонд шүхрээс татгалзсан ганц хүн нь Колинда байлаа. Эрэлхэг зоригтой, энэ эмэгтэйн талаар өгүүлье.

Гэрбүл

Колинда Грабар-Китарович 1968 оны дөрөвдүгээр сарын 29-нд Хорватын Риека хотын ойролцоохь Лубарска тосгонд жирийн хөдөөгийн гэрбүлд төржээ. Аав Бранко махны дэлгүүртэй, ээж Дубравка гэрийн ажилтай. Хотод очиж үзээгүй Колинда охин багадаа онгоцны үйлчлэгч болохыг хүсэн мөрөөддөг байв. Тэр хөлбөмбөг тоглож, анд яван, дандаа хөвгүүдтэй найзалдаг байв. Хүүтэй болохыг хүсдэг байсан аав нь ч үг хэлэхгүй.

Хувийн амьдрал

Нөхөр Яков Китаровичтэйгээ тэр 1989 онд их сургуулийн оюутан байхдаа танилцсан. Тэд 1996 онд Колиндаг 28 настай байхад нь гэрлэжээ. 2001 онд 33 настайдаа охин Катаринагаа, 35 настайдаа хүү Лукагаа төрүүлсэн байна. Яков Загребийн их сургуулийг инженер, тооцоолон болох чиглэлээр төгссөн. Тэр л эхнэрээ улстөрд уруу татан оруулжээ.

Стиль

50 настай Колинда Грабар-Китарович дэлхийн хамгийн хурц, тод улстөрч эмэгтэйчүүдийн нэг. Сайхан бие, хонгор үснээс гадна сэтгэл татам инээмсэглэлээрээ тэр алдартай. Хэзээ ч муухай зантай байдаггүй болов уу гэмээр инээмсэглэнэ. Хэт ганган хувцаслахыг боддоггүй. Сонгодог загварт илүү дуртай. Хар, цагаан, улаан өнгөнд дуртай. Зарим үед сонголтоо буруу хийснээс болж, шар хэвлэлээр шүүмжлүүлдэг ч ер нь бол өөлөх юмгүй хувцасладаг.

Усны хувцасны шуугиан

2015 онд цахим ертөнцөөр Хорватын Ерөнхийлөгчийн зураг хэмээн усны хувцастай сайхан эмэгтэйн зураг тарсан юм. Тэр үеэр Колинда зуны амралтаа авсан байсан, зурган дээрх эмэгтэй ч түүнтэй тун адилхан байсан тул олон хүн итгэсэн. Гэхдээ усны хувцас нь улсын ерөнхийлөгчийн хувьд ч тэр, сонгодог стильтай Колиндагийн хувьд ч арай л задгай байлаа. Дараа нь мэдэгдсэнээр зурган дээрх эмэгтэй Колинда биш жүжигчин Николь Остин байсан нь мэдэгдсэн юм.

Гэхдээ Колиндагийн усны хувцастай ориг зураг ч бас цахим ертөнцөд тархсан. Усны хувцас нь Остинийхоос даруухан байсан ч гоо бие нь ард түмнээ гайхашруулсан билээ.

Боловсрол

Колинда онц сайн сурдаг байсан. Аав ээж, өвөө эмээ нь түүнд их тусладаг байлаа. Түүх, гадаад хэлний хичээлд дуртай. Хөдөө тосгонд өссөн түүнийг их сургуульд хөдөөний аялгатай хэмээн дооглодог байв. 17 настайдаа Колинда АНУ-д сурах эрх хожиж, англи хэл сурсан. Тэнд угаалгын газарт цагийн ажил хийж байсан ч хүнд ажилд дассан хөдөөний охин ер ажраагүй гэдэг. Хорватад буцаж ирээд тэр Загребийн их сургуулийн хүмүүнлэг, нийгмийн ухааны тэнхимийг төгсөж, олон улсын харилцааны магистр, англи, испани хэл, утга зохиолын бакалавр зэрэг хүртсэн.  

Улстөрийн замнал

Оюутан байхаасаа л Колинда төлбөрөө төлөхийн тулд янз бүрийн ажил хийж байлаа. Хорватын ирээдүйн ерөнхийлөгчийн улстөрийн замнал 1992 онд эхэлсэн юм. 24 настайдаа тэр Хорватын Шинжлэх ухаан, технологийн яамны олон улсын харилцааны зөвлөхийн албанд томилогдож байв. Дараа нь Гадаад Хэргийн яамны зөвлөх болж, 2003 онд парламентийн сонгуульд өрсөлдөн, ялөлт байгуулсан байна. Хоёр жилийн дараа Хорватын Гадаад хэргийн сайд болж, 2008-2011 онд АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байлаа. 2015 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар тэр 50,42 хувийн санал авч, ялалт байгуулсан түүхтэй. Колинда Хорватын анхны эмэгтэй ерөнхийлөгч билээ.

Хобби

Колинда спортын маш олон төрлөөр хичээллэдэг, зав гарвал үндэсний шигшээ багуудаа дэмжих дуртай. Гэхдээ тэр дарга нарын ВИП өрөө биш жирийн үзэгчидтэй хамт сууж, үзэхийг хүсдэг.
Спортоос гадна уран зохиолд дуртай, аялаж зугаалах хоббитой. Англи, испани, португал, герман, франц, итали хэлтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
3
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
холбоотой мэдээ
1
9 минутын өмнө
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
2
2 цагийн өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
3
5 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
санал болгох
1
2 цагийн өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
5 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
6 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.