Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Кайли Женнер "өөрийн хүчээр" тэрбумтан болсон хамгийн залуу эмэгтэй болно

Тэр 21 настай.


Тэр 1997 оны наймдугаар сарын 10-нд төрсөн. Тиймээс одоо 21 настай гэсэн үг. Инстаграм дээрээ 100 сая хол давсан дагагчтай, 2015 онд буюу 18 настайдаа өөрийн нэрийн “Kylie Cosmetics” гоо сайхны брэндээ үүсгэн байгуулсан. 

2017 онд Форбес сэтгүүлийн хамгийн өндөр ашиг орлоготой алдартнуудын нэгээр тодорсон. 

Саяхан нэг шуугиан гарч эхэлсэн нь тэр өөрийн хүчээр тэрбумтан болсон хамгийн залуу эмэгтэй болох тухай байлаа. Мөн тун удахгүй тэрбумтан болох нь ч тодорхой болсон гэж хэлж болох юм. Учир нь түүний хөрөнгө одоо 900 сая ам.доллар хол даваад байна. Өмнө нь хамгийн залуудаа өөрийн хүчээр тэрбумтан болсон гэх цол хэргэмийг Марк Цукерберг эзэмшиж байсан юм. 

Форбес сэтгүүлийн нүүр хуудсанд түүний зураг "Америкийн тэрбумтан эмэгтэйчүүд" гэх гарчигтайгаар тавигдсан ба "өөрийн хүчээр" тэрбумтан болсон хэмээн бичжээ.

Харин энэ нь маш олон хүний шүүмжлэлийг хүртээд байгаа билээ. Кайли Женнер Америкийн баян чимээлэг гэр бүлд өсч торнисон. Зарим хүн үүнийг, "Түүнд хоол дүүрэн сав онгойлгож өгөхөд тэр залгисан төдий" гэж хэлж байна. Юу ч үгүй ядуу тарчиг амьдралаас тэрбумтан болж гарч ирсэн эмэгтэйчүүдийн хувьд ч мөн энэ шударга бус явдал гэж үзэх хүмүүс олон байна. 

Нөгөө хэсэг нь түүнийг өөрийн хүчээр тэрбумтан болж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа аж.

"Хэн нэгэн түүнд 900 сая ам.доллар бэлэглэсэн гэж үү? Тэр өөрийн хүчээр энэ мөнгийг олсон."

"Тэр өөрийн олсон мөнгөөрөө гоо сайхны брэндээ байгуулсан. Тэгээд ч тэр үүнийхээ ачаар мөнгө олж байгаа. Түүний тухай муухай яриаг одоо болих хэрэгтэй."

Яадаг ч байсан, тэр хамгийн залуухан тэрбумтан болох нь тодорхой болсон. Дөнгөж 21 насандаа тэр эрх мэдэл, мөнгө, хүч чадалтай болж чаджээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
38
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.