Хайх зүйлээ бичнэ үү

мин

Киллиан Мбаппе ДАШТ-ээс хүртсэн шагналын бүх мөнгөө хандивлахаар болжээ

Сайн ч залуу, сайхан ч залуу.


Киллиан Мбаппе хөлбөмбөгийн ертөнцөд өөрийн нэрийг бүр л чангаар зарлан яваа нэгэн. Хурд, хүч, ур чадвар, хүнлэг байдлаараа тэр хүмүүсийн хайрыг аргагүй татаж байна. Дөнгөж 19 настай Мбаппе дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоон тоглолтод 4 гоол оруулсан нь түүнийг дэлхийн аварга дээр гоол оруулсан хоёр дахь хамгийн залуу тоглогч болгоод байна. Хамгийн залуу тамирчнаар өмнө нь домогт Пеле шалгарч байсан юм.

Тэр өөрийн шагналын мөнгийг эмчилгээ нэн шаардлагатай болоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах "Premiers de cordée" санд хандивлахаар болжээ. Энэ сан эмнэлгийн тусламж нэн шаардлагатай болоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд спортоор хичээллэхэд нь тусалдаг юм. Мөн Францын өдөр тутмын сонин дээр гарсанчлан, Мбаппе 2017 оноос хойш энэ санг дэмждэг байж.

Түүний шагналын мөнгийг тооцож үзвэл нийт 449,606 долларын хандив болж байгаа юм. Мбаппе жаахан хүүхдүүдтэй тоглож, ойр байх дуртай. Сангийн удирдагч Себастиан Руффин "Киллиан бол гайхалтай хүн. Хэрэв түүнд боломж олдох л юм бол тэр хүүхдүүдтэй уулздаг. Бас тэдэнд урам өгөх сайхан үгсийг хэлдэг" хэмээн хэлжээ.

Киллиан Мбаппегийн үйлдэл мөн шигшээ багийн нөхдөд нь бусад хандивын үйл ажиллагаанд оролцох санаа өгсөн бололтой. Зарим тоглогчид шагналын мөнгөнийхөө зарим хэсгийг Бонди дахь Жан Ренуарын коллежийн сурагчдын Орос руу хийх боловсролын аялалд хандивлаж байгаа гэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
4 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
5 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
8 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
34
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.