Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ямар клубын тоглогчид хамгийн их дэлхийн аварга болсон бэ

Сүүлийн 3 ДАШТ-д “Реал”-ын тоглогч заавал дэлхийн аварга болж байгаа.


“ОХУ 2018” ДАШТ өндөрлөсөн ч тэмцээний дуулиан намжаагүй л байна. Францын шигшээ баг дэлхийн аварга болж, хоёр дахь таван хошуугаа жерси дээрээ байрлуулах эрхтэй боллоо.

Тоглолтын дараа Францын багийн тоглогч Гризманн “Энэ шагналаа “Атлетико”-гийн бүх фэнд зориулж байна” гэж хэлсэн нь учиртай. Яагаад гэвэл “Атлетико” (Мадрид) багийн тоглогч 2018 онд л анх удаа дэлхийн аварга болж байгаа юм. Францын шигшээ багийн бусад тоглогчдын багууд түүхэндээ хамгийн бага нь нэг дэлхийн аваргатай байжээ. Жишээ нь: хаалгач Уго Льорис “Тоттенхэм”-ийн түүхэн дэх хоёр дахь дэлхийн аварга (эхнийх нь Английн Жимми Гривз 1966 оны аварга) болсон.
Ингэхэд ямар клубын тоглогчид хамгийн олон удаа дэлхийн аварга болж байсан юм бол? Сонирхолтой судалгаа.
10-аас дээш дэлхийн аваргатай багуудыг танилцуулья.

“Ювентус” 25 дэлхийн аврагатайгаар итгэл төгс тэргүүлж байна. Энэ жил тэдний Матюиди аварга болсон. Гэхдээ энэ 25 тоглогчийн 22 нь Италийн шигшээ багт аварга болж байв.
Германы “Бавари” Мюнхен 24 дэлхийн аваргатай. Францын шигшээд тус багийн     Корентен Толиссо тоглосон.
Бразилийн Роналдо (“Крузейро”, “Интер”), Жилмар (“Коринтианс”, “Сантос”), Жалма Сантос (“Португеза”, “Палмейрас”), Кафу (“Сан Паулу”, “Рома”), Аргентиний Пассарелла (“Ривер Плейт”, “Фиорентина”), Италийн Мондзельо (“Болонья”, “Рома”), Феррари (“Интер”, “Ювентус”) нар хоёр өөр багт тоглож байхдаа дэлхийн аварга болж байв.
Харин Пеле гурван удаа дэлхийн аварга болохдоо “Сантос” багаа л төлөөлж байлаа.
“Реал” Мадрид багийн 11 дэлхийн аварга нь Франц, Испани, Бразил, Герман, Аргентин гэсэн 5 улсын төлөөлөл байлаа. Сүүлийн 3 ДАШТ-д “Реал”-ын тоглогч заавал дэлхийн аварга болж байгаа.

“Ювентус” - 25: 1934: Бертолини, Борель, Кальярис, Гомби, Феррари, Монти, Орси, Розетта, Варгилиен (Итали); 1938: Фони, Рава (Итали); 1982: Зофф, Кабрини, Жентиле, Ширеа, Тарделли, Росси (Итали); 1998: Дешам, Зидан (Франц); 2006: Буффон, Каннаваро, Дель Пьеро, Каморанези, Дзамбротта (Итали); 2018: Матюиди (Франц)
“Бавари” - 24:  1954: Бауэр (Герман); 1974: Майер, Брайтнер, Шварценбек, Беккенбауэр, Г.Мюллер, Хёнесс, Капелльман (Герман); 1990: Ройтер, Колер, Аугенталер, Айманн, Пфюглер, Тон (Герман); 1994: Жоржиньо (Бразил); 1998: Лизаразю (Франц) ; 2014: Нойер, Швайнштайгер, Мюллер, Лам, Кроос, Гётце, Боатенг (Герман); 2018: Толиссо (Франц)
“Интер” - 20: 1934: Алеманди, Кастеллацци, Демариа, Меацца (Итали); 1938: Феррари, П. Феррарис, Локателли, Меацца, Ольми (Итали); 1982: Бергоми, Марини, Ориали, Альтобелли (Итали); 1990: Брёме, Маттеус, Клинсманн (Герман); 2006: Матерацци (Итали)
“Рома” - 16: 1934: А.Феррарис, Гуайта, Мазетти (Итали); 1938: Донати, Мазетти, Монзельо, Серантони (Итали); 1982: Конти (Итали); 1990: Фёллер, Бертхольд (Герман); 1994: Алдаир (Бразил), 1998: Кандела (Франц); 2002: Кафу (Бразил); 2006: Де Росси, Тотти, Перротта (Итали)

“Сантос” - 15: 1958: Пеле, Зито, Пепе (Бразил); 1962: Жилмар, Мауро, Зито, Коутиньо, Пеле, Пепе, Менгальвио (Бразил); 1970: Карлос Альберту, Клодоалдо, Пеле, Жоэль, Эду (Бразил)
“Пеньяроль” - 14: 1930: Ансельмо, Капуччини, Фернандес, Гестидо, Риольфо (Уругвай); 1950: Бритос, Гижа, Гонсалез, Масполи, Мигез, Ортуньо, Скьяффино, Варела, Видаль (Уругвай)
“Сан Паулу” - 13: 1958: Сани, Де Сорди, Рамос (Бразил); 1962: Беллини, Журандир (Бразил); 1970: Жерсон (Бразил); 1994: Зетти, Кафу, Леонардо, Мюллер (Бразил); 2002: Беллети, Рожерио Сени, Кака (Бразил)
“Насиональ” - 13: 1930: Андраде, Кастро, Кеа, Петроне, Пириз, Рекоба, Сальдомбиде, Скароне, Урдинаран (Уругвай); 1950: Гамбетта, Пас, Пини, Техера (Уругвай)

“Ботафого” - 11: 1958: Диди, Гарринча, Нилтон Сантос (Бразил); 1962: Гарринча, Диди, Амарильдо, Загалло (Бразил); 1970: Жаирзиньо, Роберто, Паулу Сезар (Бразил)
“Реал” Мадрид - 11: 1974: Нетцер (Герман); 1986: Вальдано (Аргентин); 1998: Карембе (Франц); 2002: Робрето Карлос (Бразил); 2010: Касильяс, Шаби Алонсо, Альбиоль, Серхио Рамос, Арбелоа (Испани); 2014: Хедира (Герман); 2018: Варан (Франц)

“Барселона” - 11: 1994: Ромарио (Бразил); 2002: Ривалдо (Бразил); 2010: Пике, Пуйоль, Иньеста, Шави, Вальдес, Бускетс, Педро (Испани); 2018: Умтити, Дембеле (Франц)
“Милан” - 10: 1934: Аркари (Итали); 1982: Барези, Колловати (Итали); 1998: Десайи (Франц); 2002: Роке Жуниор (Бразил); 2006: Гаттузо, Жилардино, Неста, Инзаги, Пирло (Итали)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
13
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.