Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Митакэүми Намрын тэмцээнд озэки цолны болзол сонсоно

Сэкивакэ цолтой түрүүлсэн 24 бөх байдгийн 23 нь дараа нь ёкозүна, озэки болж байв.


Японы Нагоя хотод явагдаж буй мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн эхний 10 өдөр өндөрлөлөө. Тэмцээнийг 10 даваатай Митакэүми итгэл төгс тэргүүлж байна. 3 аварга гэмтэлтэй, шинэ озэки Точиношин тэмцээний голоос гарч, макүүчигийн дээд хэсгийн бөхчүүдийн хэн нь ч түрүүлж болох сайхан боломж гарч ирсэн билээ. Дахиж олдохгүй боломжийг чулуу болгож байгаа нь ганц сэкивакэ Митакэүми байлаа. Такаясү, Гоэйдо арслангууд, Ичиножёо нар боломжоо ашиглаж чадсангүй. Митакэүми нэхэгчдээс 2 даваа илүү байгаа тул энэ маягаараа түрүүлэх шинжтэй байна.

Сэкивакэ цолтой түрүүлсэн 24 бөх байдгийн 23 нь дараа нь ёкозүна, озэки болж байв. Эхний 10 өдрийн байдлаар сэкивакэ цолтон нэг ч унаагүй 10 даваатайгаар башёг тэргүүлсэн нь хамгийн сүүлд 2005 оны Намрын тэмцээний Котоошюү байлаа. Озэки цол олгох дүрмэнд сэкивакэ, комүсүби цолтойгоор сүүлийн 3 башёд 33 ялах гэж заасан байдаг. Митакэүми өнгөрсөн башёд 9 ялсан тул энэ тэмцээнд түрүүлэхгүй байлаа ч ирэх Намрын тэмцээнд 12, 13 давахад озэки болно.  Тиймээс энэ башёд нэг даваа ч гэсэн олон давах нь түүнд ус агаар мэт хэрэгтэй байна.
Жюүрёод манай Таканоива 9 даваатай, санданмэд Кагамио, жониданд Саданохикари нар 5 давсан амжилтаар тэргүүлж байна.  

Дээд зиндаа

 Зүүн

Цол

Баруун

Какүрюү гэмтэл

Ёкозүна

Хакүхо гэмтэл

Кисэносато гэмтэл

Ёкозүна

 

Гоэйдо 7-3

Озэки

Такаясү 7-3

 

Озэки

Точиношин гэмтэл

Ичиножёо 4-6

Сэкивакэ

Митакэүми 10-0

Тамаваши 6-4

Комүсүби

Шёохозан 2-8

Шёодай 2-8

М 1

Котошёогикү 3-7

Икиой 5-5

М 2

Чиёонокүни 6-4

Аби 2-8

М 3

Такакэйшёо 7-3

Кайсэй 7-3

М 4

Кагаяки 3-7

Дайшёомарү 3-7

М 5

Ёшиказэ 0-10

Эндо 7-3

М 6

Чиёотайрюү 7-3

Такарафүжи 4-6

М 7

Дайэйшёо 4-6

Чиёошёома 3-7

М 8

Кёкүтайсэй 3-7

Миёогирюү 7-3

М 9

Ютакаяма 7-3

Чиёомарү 4-6

М 10

Нишикиги 5-5

Аойяма 5-5

М 11

Ооношёо 5-5

Саданоүми 6-4

М 12

Араваши 3-7

Точиоозан 8-2

М 13

Асанояма 8-2

Котоэко 3-7

М 14

Окиноүми 4-6

Ишиүра 4-6

М 15

Рюүдэн 6-4

Хокүтофүжи 7-3

М 16

Мэйсэй 3-7

 

Монгол бөхчүүд

Жюүрёо
Б-3 Таканоива А.Баасандорж 9-1
З-5 Дайшёохо Р.Шижирбаяр 5-5
3-6 Сэйро А.Өнөболд 5-5
Б-6 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-4
Б-7 Азүмарюү С.Тодбилэг  4-6
Б-11 Миторюү Б.Төрболд 6-4

Макүшита
Б-3 Кирибаяма Б.Лхагвасүрэн 2-3

З-6 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтэл
З-34 Гоочёозан Д.Ууганбаатар 1-4
Б-36 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 3-2
З-39 Кёкүсоотэн Э.Энхманлай 2-3
Б-46 Сакигакэ Я.Баттүшиг 2-3
Санданмэ
Б-11 Кагамио Б.Нанжид 5-0

З-42 Хоошёорюү С.Бямбасүрэн 4-1

Б-86 Ёошёояма Б.Анхбаяр  2-3
Жонидан
Б-35 Саданохикари Д.Наранцогт 5-0

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
1
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.