Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Казахстанд машин оруулдаг монгол мафийг Казахстан, ОХУ мөрдөнө

Ихэнх нь 2001-2010 онд үйлдвэрлэгдсэн Өмнөд Солонгосын Хюндай, Киа машинууд байгаа аж.


Сүүлийн үед Казахстанд дуулиан тариад байгаа нэгэн хэрэг бол Монголоос Казахстанд хууль бусаар машин оруулдаг бүлэглэл болоод байна.
Казахстаны Санхүүгийн сайд  Бахыт Султанов сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө яаж Монголоос ирсэн машин ямар ч гаалийн шалгалт, татваргүйгээр хил нэвтрээд Казахстаны дугаар аваад байгааг ойлгохгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна. Казахстанд машин оруулдаг монгол мафийг тэд ОХУ-ын гааль, Цагдаагийн газартай хамтран шалгаж эхлээд байгаа гэнэ.

Бахыт Султанов “Хаанаас энэ машинууд гараад ирэв, яаж бүртгүүлээд дугаар авав, яагаад татвар төлөөгүй байгаа вэ гэдгийг ОХУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж, орж ирсэн маршрутыг судлаж байна. 3 жилийн өмнөөс эхэлсэн бололтой. Одоогийн байдлаар Монголоос ямар ч бүртгэлгүй 800 машин орж ирсэн нь тогтоогдоод байна. Тоо улам өсөх байх. Манай замын цагдаагийн газраас ийм машинуудыг шалгаж, хурааж байгаа. Машины эзэд хууль ёсоор авсанаа батлаж чадахгүй бол бид бүх машиныг дуудлага худалдаагаар зарж, улсын орлого болгох болно” гэжээ.
Хуурамч бичиг баримтаар хил давуулсан машинууд Казахстан, ОХУ-ын гаалийн шалгалтын үр дүнд илэрсэн бөгөөд ихэнх нь 2001-2010 онд үйлдвэрлэгдсэн Өмнөд Солонгосын Хюндай, Киа машинууд байгаа аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
12 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
3
13 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
12
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.