Хайх зүйлээ бичнэ үү

мин

Засгийн газраас Япон улсад 100 мянган долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нараас Япон Улсын төр, засгийн удирдлагад эмгэнэлийн утас тус тус илгээгээд байна.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока-г хүлээн авч уулзан, Япон Улсын баруун бүст үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Япон Улсад нэг зуун мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв.

Сайд Д.Цогтбаатар “Гамшгийн улмаас олон хүний эрдэнэт амь үрэгдэж, их хэмжээний  хохирол учирсанд монголчууд бид ихээхэн сэтгэл өвдөж, санаа зовниж байна. Хэдхэн хоногийн өмнө Гамшгийн асуудлаарх Азийн сайд нарын ээлжит бага хурал Улаанбаатар хотноо болох үеэр улс орнууд гамшгийн эрсдэлийг гагцхүү бүгдээрээ хамтдаа байж даван туулах тухай ярилцсан билээ. Энэ талаар хэлэлцээд удаагүй байтал Япон Улсад үерийн гамшиг тохиолдлоо. Бидний хамтын ажиллагаа хичнээн чухал болохыг дахин мэдэрч байна” гээд монголчууд бүгдээрээ хүнд хэцүү цагт япон анд нөхдүүддээ сэтгэлийн дэм өгөхийг чин сэтгэлээс хүсч байгааг дурдав.   
Элчин сайд М.Такаока Монгол Улсын Засгийн газар, ард түмний дэмжлэгт чин сэтгэлээс талархаж байгаагаа илэрхийлээд “энэ нь Монгол, Японы бат бэх найрамдлын илэрхийлэл юм” гэдгийг онцлов.
Үерийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нараас Япон Улсын төр, засгийн удирдлагад эмгэнэлийн утас тус тус илгээгээд байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
5
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.