Хайх зүйлээ бичнэ үү

мин

51 нас хүрсэн Вин Дизелийн шилдэг 5 кино

Дизель 2002 онд Доминик Тореттогийн дүрээр MTV Movie Awards шагнал хүртэж байлаа.


Америкийн жүжигчин Вин Дизель өнөөдөр 51 нас хүрлээ. Тэрбээр жүжигчин, найруулагч төдийгүй “One Race Films”, “Racetrack Records”, “Tigon Studios” гэсэн продюсерийн компанитай. Дизель 2002 онд “Галзуу хурд” киноны Доминик Тореттогийн дүрээр  MTV Movie Awards шагнал хүртэж байлаа. Вин Дизель Мексикийн модель Палома Хименес нар 3 хүүхэдтэй. 2015 онд төрсөн отгон охиноо тэр Пол Уокерийн дурсгалд зориулан, Полин хэмээн нэрлэсэн юм.

“Saving Private Ryan”
1998, найруулагч Стивен Спилберг

Вин Дизель туслах дүрд тоглосон ч Спилбергэд тун таалагдсан гэдэг. Учир нь тэр өөрийн камераа бариад зураг авалтын талбар дээр зураг авч, найруулагчийн ажилд суралцах гэж ихээхэн хичээж байжээ. Вин сайн найруулагч болоогүй ч сайн продюсер болсон. Одоогийн байдлаар 20 гаруй кинон дээр тэр ажиллаад байна.

“Pitch Black”
1999, найруулагч Дэвид Туи

Сансрын адал явдалт энэ кино Вин Дизелийг алдаршуулсан билээ. Холливудад яг ийм баатар хэрэгтэй байлаа. Зэрлэг бүдүүлэг, догшин ширүүн баатрууд алга болоод байв. Тэр үед нэгэн найруулагч “Тулаантай киноны баатрууд бүгд тэтгэвэртээ гарчээ. Одоо хэн гарбуу бариад гүйх болж байна. Ди Каприог гүйлгэлтэй биш дээ” гэж бичиж байв. Үнэхээр Ди Каприо буу бариад гүйж эхэлсэн ч Дизельд буу илүү зохиж байлаа. Риддик бол Дизелийн хамгийн сайн дүр ч байж болно.

“The Fast and the Furiou”
2001, найруулагч Роб Коэн

XXI зууны хамгийн амжилттай олон ангит бүтээлүүдийн нэг энэ кино дараагийн анги гарах болгондоо улам их мөнгө олж байгаа. Харин хамгийн эхний анги нь зардал мөнгө бага байсан ч зохиол нь илүү сайн байсан. Вин энэ ангид дөнгөж 2 сая доллараар тоглож байлаа. Ер нь шүүмжлэгчид эхний ангийг нь бүх цаг үеийн хамгийн шилдэг машины уралдаан, хөөцөлдөөнтэй кино гэж үздэг.

“xXx”
2002, найруулагч Роб Коэн

Экстрем спорттой энэ кино Дизелийн нэр хүндийг улам өргөсөн.

“Guardians of the Galaxy”
2014, найруулагч Жеймс Ганн

Энэ кинонд Винд бараг үг хэлдэггүй модны дүр оногдсон. “Би Грут байна” гээд л явж байдаг мод ч Дизель дүрдээ тун их анхаарсан юм. “Би Грут байна” гэдгээ тэр орос, франц, испани, португал, хятад хэлээр хэлээд сурсан гэж байгаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
29
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.