Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Дэлхийн хамгийн тансгаас хамгийн бохир хүртэлх 25 шорон

Танд сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.


Улс болгоны засан хүмүүжүүлэх газар өөр өөр байдаг. Зарим нь хоригдогч этгээдийг боловсрол, хувь хүн талаас нь сайжруулж, цаашид амьдралд хөлөө олоход нь туслах зорилготойгоор янз бүрийн хөтөлбөр гарган, хоригдох өрөөг нь ч тохижуулж өгдөг. Харин зарим нь тийм биш. Бүтэн эргэх ч зайгүй торонд хэдэн арваараа шамбааралдан сууж, хог новшинд дарагдана. Энэ удаа танд улс орнуудын шорон ямар байдгийг сонирхуулж байна.

1. Аранхуэсын шорон, Аранхуэс, Испани

Энэ шоронд хүмүүжигч нь өдрийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх боломжтой байдаг. Хана нь янз бүрийн үлгэрийн баатруудын зургаар дүүрэн байхаас гадна тоглоомын өрөө хүртэл байдаг аж. Мөн шоронгийн зүгээс долоо хоногт хоёр удаа гэр бүлийн гишүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг.

2. Лузира шорон, Кампала, Уганда 

Лузира шоронгийн хоригдлууд янз бүрийн засан хүмүүжүүлэх арга хэмжээнд хамрагддаг. Жишээ нь боловсрол эзэмшиж, тариа ногоо хурааж, янз бүрийн чадваруудад суралцан нэг нь нөгөөдөө зааж байдаг байна. Энд орсон хүмүүсийн маш олон хувь нь сурч боловсрон, бусдад зааж сургах урам зориг авсан байдаг байна.

3. Бастёй шорон, Хортен, Норвеги

Энэ бол Норвеги дэх хамгийн сул хамгаалалттай шорон. Хортен сууринд харьяалагдах арал дээр байрладаг энэ шорон 80-аад барилга байгууламж, зам, далайн эргийн хэсэг, хөлбөмбөгийн талбай, ой мод зэргийг өөртөө агуулсан байдаг. Арлыг бүхэлд нь эзэлсэн энэ шоронд мөн номын сан, дэлгүүр, мэдээллийн төв, эрүүл мэндийн үйлчилгээ, сүм, сургууль, уулзалт зохион байгуулах газрууд бий. Энэ "дээд зэргийн" гэж хэлж болох шоронд алуурчин, хүчингийн хэрэг үйлдсэн хүмүүс ч байдаг. 

4. Сан-Диего эмэгтэйчүүдийн шорон, Картахена, Колумб

Уг шоронд хоригдож буй эмэгтэйчүүд орой болгон эрх чөлөөний амтыг бага ч болтугай мэдэрдэг. Тэд "Inferno" ресторанд хоол хийж, зөөгч, угаагчаар ажиллах програмд хамрагддаг. Энэ нь тэднийг нийгэмд буцаж ороход тус нэмэр болдог байна. Энд ихэвчлэн хулгай, хар тамхины наймаа, хууль бусаар үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүд хоригддог.

5. Халдены шорон, Халден, Норвеги

Уг онцгой дэглэмтэй шорон бол Норвеги дэх хоёр дахь том шорон юм. 2010 онд анх байгуулагдсан цагаасаа эхлэн засан хүмүүжүүлэх чиглэлийг илүү барьж ажиллаж байгаа. Янз бүрийн арга хэмжээ болоод спорт, урлагийн тоглолтууд ч болдог. 2010 онд дотоод заслаараа шагнал хүртэж байсан ч мөн хэтэрхий тансаг байгаагийнхаа төлөө шүүмжлэл ч хүртдэг.

6. Норгерхафен шорон, Виенхуйзен, Нидерланд

Энэ шоронгийн хорих өрөөнд тухтай ор, тавилга, хөргөгч, зурагт, угаалгын өрөө зэрэг байрлана. Нидерланд улс гэмт хэргийн гаралтаараа доогуур бичигддэг тул тэд Норвегитэй зөвшилцсөний үндсэн дээр Норвегийн хоригдлуудыг мөн хүлээн авдаг байна.

7. Ономичигийн шорон, Ономичи, Япон 

Улс орны дундаж наслалт уртасч, хөгшид их болохын хэрээр Япон улсад өндөр настнуудын шорон их түгээмэл болж байгаа аж. Энэ шоронд хоригдож буй өндөр настнуудыг зөөлөн хоолоор хооллож, ажлын цагт нь юм нэхэх, оёх зэрэг ажил хийлгэдэг байна.

8. HMP Аддивелл, Лотиан, Шотланд

Уг шорон засан хүмүүжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагаа ихтэй. Хоригдогч боловсрол эзэмших болон хамтран ажиллах янз бүрийн хөтөлбөрт хамрагддагаас гадна байгальтай ойр байж, гэр бүлтэйгээ уулзах боломжийг олгож өгдөг байна.

9. Хар дельфин шорон, Соль-Илецк, Орос

Казакстаны хил дээр байрладаг энэ шоронгийн өрөөнүүд төмөр торон хаалгануудтай. Энд хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн буюу цуврал алуурчин, хар тамхи наймаалагч, алан хядах үйл ажиллагаанд оролцсон гэмт хэрэгтнүүдийг хорьдог. Мөн "National Geographic"-ийн хийсэн баримтат нэвтрүүлэгт уг шоронгийн харгалзагч, "Эндээс зугтах ганц зам бол үхэх" гэж хэлсэн байдаг. Хэрэв энд хоригдож буй гэмт хэрэгтнүүдийн хөнөөсөн хүмүүсийн тоог нийлүүлж үзвээс 3,500 хол давах аж. Нэг хоригдолд доод тал нь 5 хүн амины хэрэг ногдож байна гэсэн үг.

10. Сьюдад-Барриосын шорон, Сан-Мигель, Сальвадор

Ердөө 3 метр өргөн, 4.5 метр өндөртэй төмөр торонд 30 гаран хүмүүсийг байлгадаг. Эхэндээ 72 цаг хорьж саатуулах зориулалттай баригдсан ч ихэнх хоригдогч жилээс илүү уддаг. Тэд хувцсаа нийлүүлж оёод, дүүжин ор хийх гэж ихэнх цагийг зарцуулдаг байна. 

11. Чамп-Доллон шорон, Женев, Швейцарь

1977 онд баригдсан ба шүүх хурал болоод ял эдлүүлэхийн өмнө түр хорих зориулалттайгаар ашигладаг. Сүүлийн жилүүдэд энд ирэх хоригдлын тоо нэмэгдэж байгаа бөгөөд ихэнх хоригдлууд гадаад улс орных, ердөө 7.2 хувь Швейцарь хүмүүс байжээ.

12. Лас Колинас цагдан хорих байр, Санти, Калифорниа

Энд хоригдлуудыг сэтгэл зүйн талаас нь засан хүмүүжүүлдэг. Мөн зан авир, биеэ авч явах тал дээр нь тулж ажилладаг байна.

13. Себу орон нутгийн цагдан хорих газар, сэргээн засах төв, Себу, Филиппин 

Уг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих газарт хоригдлууд өдөр тутмын дасгал, бүжиг хийдэг. Мөн тэдний бүжгийн бичлэг маш олон удаа интернетэд тарж, олон хүмүүсийн үзэх дуртай бичлэг болсон юм.

14. Ландсберг шорон, Ландсберг-ам-Лех, Герман

Энэ бол Гитлерийн "Миний тэмцэл" номоо бичиж байсан шорон. Мөн 278 нацист дайны гэмт хэргийнхээ төлөө цаазаар авахуулсан. Одоо уг шорон хоригдлуудад нарийн боовчин, цахилгаанчин, зураач, мах бэлтгэгч, оёдолчин, гутлын оёдолчин зэрэг мэргэжлийн сургалтуудыг явуулдаг.

15. Ослогийн шорон, Осла, Норвеги

Норвегийн шоронгууд хоригдлуудыг хүмүүжүүлж, дахин нийгэмд аюул багатай, дасан зохицож амьдрахад нь нөлөө үзүүлэн ажилладаг. Уг шоронд хоригдлууд тусдаа угаалгын өрөө, зурагт, видео тоглоомтойгоос гадна фитнес, гадаа талбайд амарч болдог. Олон хүний амийг хөнөөснөөрөө шуугиан тарьж байсан Андерс Брейвик энэ шоронд өөрийн 21 жилийн ялыг эдэлж байгаа. Тэр уг шоронгийн "хэрцгий" нөхцөл байдлын тухай зарга үүсгэж, шүүхдэлцэх гэж оролдож байсан юм. Үнэндээ тэр унтаж амрах, суралцах, биеийн хүчний дасгал хийх гэсэн гурван өрөөтэй, зурагт, интернет орох боломжгүй ч тоглоом суулгасан компьютертой юм. Мөн өөрийн хоолыг бэлдэх өрөө болон хувцсаа угаах хэсэг хүртэл байдаг аж.

16. Абашири шорон, Абашири, Япон

Уг шоронд харгалзагч нар өрөөг өдөрт заавал нэг удаа шалгадаг. 8 болон түүнээс бага жилийн ял авсан хүмүүс хоригдоно. Мөн уг шоронд маш чанга дэглэм баримталдаг. Мөн шоронгийн урд хаалган дээр хоригдлуудын хийсэн гар урлалын бүтээл, бүтээгдэхүүнүүдийг зарах дэлгүүр байдаг. 

17. Маула шорон, Лилонгве, Малави 

2015 онд 60 хүн багтах нэг өрөөнд 200 хүн хорьж байжээ. 120 хүн нэг жорлонд бие засч, 900 хүний дунд нэг угаалтуур ногдоно. Малавигийн эдийн засгийн хүнд байдлаас болоод хоригдлуудыг өдөрт нэг удаа хооллодог. Эрэгтэй хоригдлууд хөлбөмбөг, эмэгтэй хоригдлууд сагсан бөмбөг тоглох эрхтэй байдаг.

18. Отаго засан хүмүүжүүлэх газар, Милберн, Шинэ Зеланд

Энэ газрыг "Милтон Хилтон" гэж дуудах нь ч бий. Энэ бол хоригдлуудын өөрсдийн хүссэн зүйлээ хийж, амарч байдаг газар юм. Энэ газрын хоригдлуудын өрөө шоронгийнх гэхээсээ өсвөр насны хүүхдийн унтлагын өрөө шиг л харагддаг. Мөн номын сан, эрүүл мэндийн үйлчилгээний төвүүд хүртэл байдаг.

19. Гаитигийн иргэний шорон, Аркаахие, Гаити

Энэ шоронд байх ёстой хэмжээнээс хол давсан олон хоригдол байдаг. 2016 онд болсон бослогын үеэр олон харгалзаж бэртэж, нэг харгалзагч нас баран, 174 хоригдол оргож байсан юм.

20. Кесон хотын шорон, Кесон, Филиппин 

Энэ шоронд унтах орон зай, ус, хоолны төлөө байнгын тэмцэл өрнөж байдаг. 20 хүний багтаамжтай өрөөнд 160 - 200 хоригдол байрлана.

21. ADX Флоренс, Колорадо, АНУ

Энэ бол онцгой дэглэмтэй, маш зартай шорон юм. 1994 онд баригдаж, энгийн шоронд байхад хэтэрхий аюултай хүнд гэмт хэрэгтнүүдийг тусгаарлан хорих зориулалттайгаар ажилладаг. Өдрийн 23 цагийн турш хоригдлууд өрөөндөө байна. Харин сул чөлөөтэй нэг цагт нь гав эсвэл дөнгөтэйгөөр шүршүүрт орох, дасгал хийх, эсвэл дуудлага хийх боломж өгнө. Хоолыг өрөөнд нь аваачин өгөх ба бусдыг гэмтээх боломжгүй цартай хоол өгдөг.

22. Бойс д'Арси Саатуулах газар, Ивелин, Франц

Энд шоронд хоригдохоо хүлээж буй гэмт хэрэгтнүүд эсвэл нэг жил хүртэлх ялтай хоригдлууд байрладаг. 

23. Петак арлын шорон, Вологда, Орос

Энэ бол ОХУ-ын хамгийн аюултай хоригдлуудыг хорьдог шорон. Хоногт 22 цаг гаран өрөөндөө хоригддогоос гадна жилдээ хоёр эргэлт авч болдог. Мөн Цагаан нуурын усаар хүрээлэгдсэн байдаг учир оргоно гэдэг ойлголт огт байхгүй. Нэг ёсондоо энд очсон л бол ямар ч авралгүй гэсэн үг.

24. HM шорон, Принцтаун, Англи

Хүнд дэглэмтэй шоронгоос энгийн дэглэмтэйд шилжсэн энэ газар бэлгийн хүчирхийлэгч болон бусад гэмт хэрэгтнүүдийг хорьдог. Мөн сэтгэл засах эмчилгээ, янз бүрийн сургалт зохион байгуулдаг.

25. Бордо шорон, Монреаль, Канад

Хоёр жил болон түүнээс бага хугацааны ял эдлэх хоригдлууд байрладаг. Нийт 1,000 - 1,500 гэмт хэрэгтнүүдийг хорьдог.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
холбоотой мэдээ
1
1 минутын өмнө
Хоногийн хоолоо залгуулахын төлөөх тэмцэл | Асээлийн гэр бүл нэг өдөрт юу иддэг вэ?
2
1 минутын өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
3
2 цагийн өмнө
Монгол малын баас, өтөг бууц Байгаль нуурыг бохирдуулж байна гэв
санал болгох
1
1 минутын өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
2 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
3 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
12
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.