Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ДАШТ-ий үеэр явагдсан 10 том наймаа

Дахиад л “Ювентус”. Энэ зун Италийн баг мөнгө гамгүй зарж байна.


Биднийг “ОХУ 2018” ДАШТ үзэж байх хооронд дэлхийн хөлбөмбөгийн зах зээл дээр маш олон наймаа явагдсан. Үүнээс хамгийн том 10 наймааг танилцуулж байна.

КРИШТИАНУ РОНАЛДУ – “Реал”-аас “Ювентус”

Үнэ: 112 сая евро
Криштиану замналынхаа сүүлийн хэсэгт шинэ сорилтод орохоор шийдсэн. 33 настай тоглогчид 112 сая төлж байсан түүх байхгүй.

РИЯД МАРЕЗ – “Лестер”-ээс “Манчестер Сити”

Үнэ: 68 сая евро
Алжир тоглогч “Лестер”-ээс гарахаар аль хэдийнэ шийдээд байсан. Английн аварга болсноосоо хойш 2 жилийн турш том багт очих гэсэн боловч баг нь түүнд хэт өндөр үнэ тогтоож, саад болоод байлаа. Дургүйд хүчгүй гэгчээр өнгөрсөн улиралд тэр хичээгээгүй. “Лестер”-ийн түүхэн дэх хамгийн том наймаа.

ЖОРЖИНЬО – “Наполи”-гоос “Челси”

Үнэ: 57 сая евро
“Челси”-гийн шинэ дасгалжуулагч Маурицио Сарри хуучин багийнхаа сайн тоглогчийг аваад ирсэн. Роман Абрамович ч мөнгө харамлаагүй. Ур чадвар нь дэндүү хурдан хөгжиж байгаа Жоржиньо Неапольд үлдэх ёсгүй байлаа. 57 саяас гадна бонус болгож 8 сая евро “Челси” төлнө. Ирэх улирлын “Челси”-д Жоржиньо гялалзана.

ЖОАУ КАНСЕЛУ – “Валенси”-гаас “Ювентус”

Үнэ: 40 сая евро
“Юве” энэ зун 200 сая евро наймаанд зарцуулаад байна. “Валенси”-гийн хамгаалагч Жоау Канселу “Интер”-т зээлээр тоглохдоо үнэхээр гялалзсан. “Интер” түүнийг үлдээхийг хүссэн ч 40 сая байгаагүй. Тэр талбайн баруун талд Штефан Лихштайнерийн оронд зүтгэх болно.

РАДЖА НАИНГГОЛАН – “Рома”-гаас “Интер”

Үнэ: 38 сая евро
Тун ойлгомжгүй наймаа. Дасгалжуулагчтай таарамж муугаас ДАШТ-д оролцож чадаагүй Раджа 2022 он хүртэл гэрээ байгуулсан. Харин яагаад “Рома”-гаас гарсан шалтгаан тодорхой бус.

КЛЕМАН ЛАНГЛЕ – “Севилья”-гаас “Барселона”

Үнэ: 36 сая евро
“Барселона” хамгаалалтаа бэхжүүлсээр байна. Өнгөрсөн улиралд Клеман Лангле лигийн шилдэг тоглогчдын нэг болсон. 23 настай франц залууг “Барса” маш өндөр үнэлсэн. Түүнтэй 5 жилийн гэрээ байгуулаад авахыг хүссэн баг 300 сая евро төлөх ёстой гэж оруулсан. Жерар Пикегийн тоглох цаг хорогдож, “Барса”-гийн төвийн хамгаалалт Лангле – Самюэль Умтити гэсэн франц хамгаалалт болж магадгүй.

ЛУКАС ТОРРЕЙРА – “Сампдори”-гаас “Арсенал”

Үнэ: 30 сая евро
Унай Эмери сонирхолтой наймаа хийсээр байна. Торрейра ДАШТ-д Уругвайн төлөө 5 тоглосноос 3-т нь гараанд гарсан.

ХАВЬЕР ПАСТОРЕ – “ПСЖ”-гээс “Рома”

Үнэ: 25 сая евро
Францад авьяас чадвараа бүрэн гаргаж чадаагүй аргентин залуу Италид буцлаа. Наингголанаа зарсан “Рома” байранд нь Пасторег авсан. Пасторе Францад 19 цом авсан ч сайн тоглож чадаагүй. 29 настай, маш авьяаслаг энэ тоглогчийг 25 саяар авна гэдэг ашигтай наймаа.

ЖАНЛУИЖИ БУФФОН – “Ювентус”-аас “ПСЖ”

Үнэгүй
Жижи Аваргуудын лигэд түрүүлэх мөрөөдлөө Парист биелүүлнэ гэж найдаж байна. Түрүүлтлээ зодог тайлахгүй шинжтэй.

ЭМРЕ ЖАН – “Ливерпуль”-ээс “Ювентус”

Үнэгүй
Дахиад л “Ювентус”. Энэ зун Италийн баг мөнгө гамгүй зарж байна. Гэхдээ Жаныг үнэгүй авахаар өвөл тохиролцсон байлаа. Үнэгүй тул Роналдуд мөнгө гаргах боломжтой болсон хэрэг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
13
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.