Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

В.Путин Д.Трампыг зажлахгүй залгиж орхисонд америкчууд дургүйцжээ

NBC "Ерөнхийлөгч Трампын хэвлэлийн бага хурал дээрх биеэ авч явсан байдал үндэсний шившиг байлаа” гэж бичжээ.


Финландын нийслэл Хельсинкид АНУ, ОХУ-ын дээд хэмжээний уулзалт болоод удаагүй байна. Дэлхийн хоёр том гүрний удирдагч нар нүүр тулан уулзаж, ярилцсан нь улстөр, эдийн засгийн сайн нөлөөтэй ч Америк, Барууны орнуудад түүхэн уулзалтын өнгө аяс огт таалагдаагүй аж. Тэд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд залгиулж орхилоо гэж үзэж байгаа юм.

Америкийн шинжээчдийн үзэж байгаагаар Хельсинкийн уулзалт “шившиг”, “асар том алдаа”, “алдагдсан боломж” байсан аж. Үүний хариуд Трамп сурсан зангаараа жиргэж хариулсан. “Би НАТО-гийн удирдлагатай сайхан уулзаж, их мөнгө цуглууллаа. В.Путинтэй хийсэн уулзалт бүр сайхан болсон. Харамсалтай нь хэвлэлээр ингэж мэдээлэхгүй байна” гэж бичсэн. Шар бор бүх хэвлэл, тэр байтугай Трампын талын Fox News-д ч уулзалтын дараахь хэвлэлийн бага хурал таалагдсангүй. Одоо ч Трампыг Америкт шүүмжилсээр байна.

“The New York Times” "Трамп Европын холбоотнуудаа булчингаараа айлгахдаа сайн, Европын холбоог дайсан, хэвлэл мэдээллийг ард түний дайсан гэж нэрлэдэг мөртлөө В.Путин мэтийн дарангуйлагчийн эсрэг суулгахаар баримлын шавар шиг зөөлрөөд явчих юм” гэж бичжээ. Энэ зураг Трамп НАТО-гийн саммит дээр андуудаа шавхуурдаж байсан бол Хельсинкид өөрөө зодуулж байгааг харуулжээ.

“New York Times”-д мөн Трампыг Путиний гарын тоть мэтээр дүрсэлсэн байна.

Броманс хэмээх сэдвийг ч (bromance - brother + romance) энэ уулзалтын тухай нийтлэл, мэдээнд өргөн ашиглаж байна. Тэр хоёрын уулзалтыг янаг хосуудын болзоо мэтээр харуулж байгаа юм. Шог зураач Майк Лакавич “Наад сандлууд чинь хэрэггүй. Трамп зэрэгцэж суух буйдан хүссэн” гэж шогложээ.


Ингэж шоглосон хүн ч бас байна.

Харин энэ зурган дээр хоёр ерөнхийлөгчийн хиймэл дотно харьцааг саяхан ОХУ-д өндөрлөсөн ДАШТ-тэй холбон харуулжээ. NBC "Ерөнхийлөгч Трампын хэвлэлийн бага хурал дээрх биеэ авч явсан байдал үндэсний шившиг байлаа. Энэ бол дэлхий дахин аюулд учирсны дохио” гэж бичжээ.

Олон хэвлэлийн хэрэгсэл Хельсинкийн уулзалтыг В.Путиний ялалт гэж тодорхойлжээ.

Шог зураач Ёлкиний “Манай Трамп” гэсэн зураг ч бас ёжтой.

Ёлкиний бас нэгэн зурагт Трамп алдарт улаан зангиагаараа Путинд улаан хивс засаж өгснийг харуулсан байна.

Италийн агентлаг ANSA "Тэднийг хамт харах хачин байлаа. Трамп аварга том, Путин намхан. Трамп байнга жиргэдэг бол Путинд нь гар утас ч байхгүй. Гэхдээ тэд хэл амаа олсон. Зүүн талын зурагт Трамп холбоотнууддаа яаж аашлаж байгаа нь. Харин баруун зурагт Путин түүнийг номхруулсан байна”.

Путиний пудель нохой. “Бяцхан нохой минь, бөмбөг тоглоё”

Америкийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцоогүй гэсэн Путиний үгэнд Трамп итгэсэн нь Америкийн олон нийтийг бухимдуулж байгаа юм.

Трампын дайсан Арнольд Щварценеггер ч дуугүй суусангүй “Ерөнхийлөгч Трамп таны хэвлэлийн бага хурлыг би сая үзлээ. Путиний фэн мэт зогсож байгааг чинь харахад муухай байлаа. Таныг хэзээ Путинээс гарын үсэг, селфи хамт авахуулахыг гуйх юм бол гэж бодож байлаа” гэж бичсэн.

Германы “Frankfurter Rundschau”-д “Трампын аймшгийн шоу” гэсэн нийтлэл гаргасан.

Нью-Йоркийн "Daily News" сонинд “Ил тод араар тавилаа” гэсэн нийтлэл гарч, Трамп Путинтэй зугаалан, Сэм авгыг буудан алж байгаагаар дүрсэлжээ.

Америкийн телевизийн хөтлөгч Стивен Кольбер орос хэлээр оросуудад хандан, Трампыг аваач гэж жиргэн, санал тависан ч оросууд “хэрэггүй, бидэнд ийм хүн хангалттай байгаа” гэж эелдгээр татгалзжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кристен Стюарт, Оскар Айзек нар шинэ цус сорогчтой кинонд дүр бүтээхээр боллоо
2
2 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
3 цагийн өмнө
Met Gala ёслолын дараах үдэшлэг дэх хачирхалтай 18 хувцаслалт
санал болгох
1
2 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
28
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.