Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Уран барималч Ёорг ван Дейлийн "Baatar for peace" бүтээл Монголд

Та үзээрэй.


Бельги улсын уран барималч Ёорг Ван Дейлийн “Baatar for peace 2018” бүтээл Монголын үзэгчдэд нээлттэй толилуулагдах гэж байна.

Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны дэргэдэх Залуу Уран Бүтээлчдийн Нэгдэл нь Монголын дүрслэх урлагийн салбарын тогтвортой хөгжлийн дэмжих зорилгын хүрээнд уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, Монголын орчин үеийн дүрслэх урлагийн авъяаслаг, залуу уран бүтээлчдийг гадаад дотоодод таниулан сурталчилах болон дэлхийн дүрслэх урлагийн сор болсон бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр үйл явуулдаг ТББ юм. 

Залуу уран бүтээлчдийн нэгдэл нь жилд 2-3 авъяаслаг уран бүтээлчдийн уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулдаг бөгөөд энэ удаад Бельги улсын уран барималч Ёорг Ван Дейлийн “Baatar for peace 2018” бүтээлийг Монголын үзэгчдэд нээлттэй, үнэ төлбөргүй толилуулахаар ажиллаж байна. 

Уран барималч Ёорг Ван Дейл нь 1989 оноос Эмиэл Уютэрховенын удирдлага дор уран бүтээлийн гараагаа эхлэсэн бөгөөд 2012 онд Австри улсад зохион байгуулагдсан олон улсын уран барималын симпозиумд тэргүүн байр, 2017 онд Чили улсад зохион байгуулагдан уран барималын симпозиумд дэд байрыг хүртсэн зэргээр өдгөө дэлхийн орчин үеийн уран барималын томоохон төлөөлөгчийн нэг юм.

Тэрээр уран бүтээлээрээ дамжуулан хүн төрлөхтнийг энх тайванд уриалан дууддаг бөгөөд бүтээлээ туурвихдаа тухайн орны онцлогийг харуулахуйц байгалийн чулууг сонгон нэг бүхэл чулууг өөр өөр өнгө төрх бүхий тухайн улсыг төлөөлөхүйц дахин давтагдашгүй уран баримал болгон бүтээдгээрээ онцлог юм. Энх тайвны сэдэвтэй түүний бүтээлүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, Иранд “Энхтайвны Төлөөх Мөргөл”, Австрид “Энхтайвны жигүүр”, Чилид “Энхтайвны тархи”, Шинэ Зеланд болон Румин улсад “Энхтайвны Жигүүр”, Бельги улсад “Энхтайвны Төлөөх Зүтгэл” нэртэй уран барималуудыг барьсан байдаг ба нийтдээ 9 улс түүний бүтээлийг өөрийн эх орондоо байршуулсан байдаг. Хамгийн сүүлд 2017 онд Кипр улсад 300х240х60 хэмжээтэй монументаль уран баримлыг барьж дуусгахын зэрэгцээ дараагийн улсаар Азербаржан улс сонгогдоод байна.

Түүний “Baatar for peace 2018”  бүтээлийг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо байршуулснаар бид энхтайван, эв нэгдлийг дэмжиж буй 10 дахь орноор тэмдэглэгдэж буйгаараа онцлог.

Урлаг бол аливаа асуудлыг хүн ба нийгэмд хүргэх хамгийн ойр арга хэлбэр. Олон улсад урлагаар дамжуулан нийгмийн тодорхой асуудлыг шүүмжилж, илчилж, олны анхаарлыг татаж, уриалан дууддаг туршлага их байдаг. Үүний нэгэн адилаар тив дэлхийгээр өртөөлөн Монгол улсыг зорьсон Бельги улсын уран барималч Ёорг Ван Дейлийн “Baatar for peace 2018” бүтээл Монголын үзэгчдэд, дүрслэх урлаг сонирхогчдод нийгмийн сөрөг үзэгдлийг хамтдаа хэлэлцэх боломжийг олгох нь гарцаагүй юм. 

Түүний бүтээлүүд:

Иран - Табриз

Австри - Виенна

Грек - Кипр

Итали - Венец 

Чили - Валдивиа

Бельги - Калмут

Шинэ Зеланд

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
17
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.