Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хамгийн баян ахмад тамирчин хэн бэ

80 настай Гари өвөө гэртээ зүгээр жаргаад суухыг хүсээгүй.


Америкийн “Forbes” сэтгүүлийн газраас зодог тайлсан тамирчдын ашиг орлогын жагсаалтыг гаргалаа. Жагсаалтад багтсан тамирчдын ихэнх нь сагсан бөмбөг, гольф, хөлбөмбөгийн одод байна. Зодог тайлсан ч мөнгө олдог хэвээр байгаа оддыг “Нисдэг” Жордан тэргүүллээ. Тэрбээр энэ жил орлогоо өнгөрсөн жилийнхээс 30 сая ам.доллараар нэмэгдүүлж чадсан байна. Ингээд хамгийн орлоготой ахмад тамирчдын чансааг толилуулья.
1.    Майкл Жордан: сагсан бөмбөг. Орлого- 110 сая доллар. 2003 онд зодог тайлсан. “Nike” брэндтэй хамтран гаргадаг “Jordan” спортын хувцасны худалдаа 14 хувиар өсч, “нисдэг” хүнд 100 сая долларын ашиг авчирчээ. Тэрбээр мөн "Hanes”, “Gatorade”, “Five Star Fragrances”, “Upper Deck”-тэй гэрээгээ сунгасан. Сагсан бөмбөгийн амьд домог түүний нийт хөрөнгийг 1.1 тэрбум доллар гэж шинжээчид үздэг.


2.    Дэвид Бекхэм: хөлбөмбөг. Орлого 65 сая доллар. 2013 онд зодог тайлсан. “Бекхэм” брэнд ойрын таван жилдээ аюул осолгүй, амгалан тайван байх болно. Учир нь Дэвид Их Британийн “Kent & Curwen” сүлжээтэй гэрээгээ таван жилээр сунгасан. Энэ гэрээ түүнд жил бүр найман сая долларын орлого оруулна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн “Luneng” компани Бекхэмтэй таван сая долларын гэрээ байгуулаад байгаа.


3.    Арнольд Палмер: гольф. Орлого 40 сая доллар. 2006 онд их спортоос хөндийрсөн. Сүүлийн үед эрүүл мэнд нь илт доройтсон тул Палмер гольфийн тэмцээн уралдааныг нээдэг “халтуурын” ажлаа он гарсаар хийгээгүй байгаа. Гэхдээ Азид түүний нэрийн дэлгүүр 500 гаруй ажиллаж байхад мөнгө өөрөө л урсаад ирнэ. “Палмер” ундааны сүлжээ “Arizona Beverage Company” компанийн нийт орлогын 25 хувийг бүрдүүлдэг. Мөн Палмер Орландо хотод “Bay Hill” хэмээх зочид буудалтай.


4.    Жуниор Брижман: сагсан бөмбөг. 32 сая долларын орлоготой. 1987 онд зодог тайлжээ. Тэр НБА-гийн “Милуоки Бакс” багт 12 жил зүтгэсэн. Гэхдээ бизнесийн салбарт түүний амжилт илүү өндөр. Их спортоо орхиод тэр “Bridgeman Foods” компани байгуулсан нь одоо "Wendy’s”, “Chili’s”, “Fazoli’s” зэрэг хоолны газрын сүлжээтэй жинхэнэ гүрэн болон хувираад байна. Өнгөрсөн жил “Blaze pizza” пиццаны сүлжээ ресторан нээсэн тул орлого нь улам нэмэгдэх нь гарцаагүй.


5.    Жерри Ричардсон: америк хөлбөмбөг. Орлого 30 сая ам.доллар. 1960 онд зодог тайлсан. Жерри хоёрхон жил NFL-д хүч сорьсон. Рестораны бизнест маш их амжилт олсон тэрбээр “Каролина Пантерз” багийн хамтран эзэмшигч.


6.    Жек Никлаус: гольф. Орлого 26 сая доллар. Никлаус 2005 онд зодог тайлаад гольфийн сургууль нээсэн. Дэлхийн 41 оронд гольфийн сургуультай Жек удахгүй “Golden Bear Grills” нэртэй хоёр ресторан нээх гэнэ. Ойрын таван жилд рестораныхаа тоог 10 болгон нэмэгдүүлэхээр тэр хичээн зүтгэж байна.


7.    Шакил О’Нил: сагсан бөмбөг. Орлого 22 сая доллар. 2011 онд спортоос “салсан”. "Authentic Brands Group” компани дахь эзэмшлийн хувиа Шак саяхан зарсан. Мөн гоо сайхны "Icy Hot” брэндтэй хамтран ажилладаг.


8.    Рожер Пенске: машины уралдаан. Орлого 20 сая доллар. 1965 онд зодог тайлан, машины "Penske Corporation” компани байгуулахад хамаг анхаарлаа хандуулсан юм. Түүний эзэмшилд мөн “Team Penske” хэмээх уралдааны баг бий. Пенскег хамгийн баян ахмад тамирчин гэж зүй ёсоор үздэг. Нийт хөрөнгө нь 1.5 тэрбум доллар.


9.    Гари Плейер: гольф. Орлого 19 сая доллар. 2009 онд зодог тайлсан. 80 настай Гари өвөө гэртээ зүгээр жаргаад суухыг хүсээгүй. Гольфийн талбайн загвар зохион бүтээдэг тэрбээр амьдралынхаа ихэнх хугацааг ажлын аялалд зориулдаг гэнэ. Одоогийн байдлаар тэр 38 оронд 400 гольфийн талбайны загварыг зохион бүтээгээд байгаа юм.


10.    Шидэт Жонсон: сагсан бөмбөг. Орлого 18 сая доллар. 1996 онд зодог тайлсан. ДОХ өвчин туссанаа зарлан, их спортоос зодог тайлж байсан Жонсон одоо болтол энх тунх, бизнес эрхэлсээр явна. Тэр эхлээд үл хөдлөх хөрөнгөний салбарт хүч үзсэн бол дараа нь телевиз, даатгалын салбарт орсон.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
35
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.