Хайх зүйлээ бичнэ үү

мин

2 жил кинонд тоглоогүй Клуни 239 сая доллар олжээ

Гэхдээ түүний асар их орлого камер, кинотой ямар ч холбоогүй.


Америкийн Forbes сэтгүүлээс дэлхийн хамгийн их орлоготой алдартнуудын жагсаалтыг гаргалаа. Чансааг мэргэжлийн боксчин Флойд Мейведер 285 сая долларын ашиг орлогоор тэргүүлсэн байна. Үүнээс 275 саяыг тэр холимог тулаанч Конор МакГрегортой хийсэн ганц тулаанаар олжээ.
Хоёрдугаар байрт жүжигчин Жорж Клуни 239 сая доллараар эзэлсэн нь олны гайхлыг төрүүлсэн. Учир нь Клуни 2016 оноос хойш нэг ч кинонд тоглоогүй байгаа билээ. Тэр яаж мөнгө олж чадав?

Клуни 2017 онд “Субурбикон” киног найруулсан. Гэхдээ түүний асар их орлого камер, кинотой ямар ч холбоогүй. Клуни ихэнх мөнгөө бизнесээр олсон байна.
2013 онд Клуни найзуудтайгаа “Casamigos” хэмээх компани байгуулсан нь бизнесийн талбарт тун амжилт олсон юм. “Хэрэв 4 жилийн өмнө бидэнд танай компани тэрбум долларын ашиг оруулна гэж хэлсэн бол бид үнэмшихгүй байлаа” гэж Клуни CNBC-д ярилцлага өгөхдөө хэлсэн. "Casamigos” (анд нөхдийн гэр гэсэн утгатай) компани анх Клуни болон тэдний анд нөхдийн гэрбүлд текила архи нийлүүлэх зорилгоор л байгуулагдсан юм. Гэвч удалгүй тэд их хэмжээгээр үйлдвэрлэх эрх авснаар наймаа нь эрс өргөжжээ. Энэхүү элит текилагийн брэнд болсон компаниа тэд Их Британийн Diageo Plc компанид 1 тэрбум доллараар зарсан нь Клунийг хамгийн орлоготой оддын жагсаалтын 2-р байрт аваачсан учиртай.

Хамгийн орлоготой оддын ТОП-10
1. Флойд Мейведер – 285 сая доллар;
2. Жорж Клуни – 239 сая;
3. Кайли Женнер – 166,5 сая;
4. Жуди Шейндлин – 147 сая;
5. Дуэйн Жонсон – 124 сая;
6. U2 – 118 сая;
7. Coldplay – 115,5 сая;
8. Лионель Месси – 111 сая;
9. Эд Ширан – 110 сая;
10. Криштиану Роналду – 108 сая;

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
14
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.