Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Алдартай хөгжимчид, дуучид одоо амьд байсан бол ингэж харагдаж байжээ

Үнэхээр ийм байх байсан болов уу?


Бидний зүрх сэтгэлээс хэзээ ч гарахгүй, холдохгүй хүмүүс гэж байдаг. Phojoe гэх компани биднийг орхин одсон гайхалтай хүмүүс хэрвээ одоо ч амьд байсан бол яаж харагдах байсан төсөөллөөр зураг бүтээжээ. Тэдэнд өтөл нас ийн харагдах байсан.

1. Боб Марли

Регги хөгжмийн ертөнц дэх хамгийн том нөлөө бүхий уран бүтээлч Боб Марли 1981 оны тавдугаар сарын 11-нд 36 настайдаа өөд болсон юм. Хэрэв тэр одоо амьд байсан бол 73 настай байх байлаа.

2. Жон Леннон

"Beatles" хамтлагийг үүсгэн байгуулагч, дууны зохиолч, дуучин, энхийг уриалагч Жон Леннон 1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд 40 настайдаа хүний гарт амиа алдсан юм. Тэр одоо 77 настай байх байсан.

3. Женис Жоплин

Гайхалтай өвөрмөц рок-блюз дуучин Жэнис 1970 оны аравдугаар сарын 4-нд 27 настайдаа нас барсан юм. Тэр өнөөдөр 75 настай байх байжээ.

4. Элвис Пресли

АНУ-д төрсөн дуучин, жүжигчин, хөгжимчин, "Рок-н-роллын хаан" Элвис Пресли 1977 оны наймдугаар сарын 16-нд 42 настайдаа нас барсан юм. Тэр амьд байсан бол 83 настай байх байж.

5. Жими Хендрикс

Хамгийн гайхалтай гитарчин гэгддэг Жими Хендрикс 1970 оны есдүгээр сарын 18-нд 27 настайдаа нас барсан юм. Тэр 75 настай байх байсан.

6. Курт Кобэйн

Рок хөгжмийн түүхэнд асар том байр суурийг эзэлдэг "Nirvana" хамтлагийн дуучин Курт Кобэйн 1994 оны дөрөвдүгээр сарын 5-нд 27 настай байхдаа өөд болсон юм. Тэр одоо амьд байсан бол 51 настай байх байжээ.

7. Бобби Дарин 

Рок-н-роллын эхэн үеийн хит дуу зохиогч Бобби Дарин 1973 оны арванхоёрдугаар сарын 20-нд 37 настайдаа нас барсан юм. Тэр одоо 82 настай байх байжээ.

8. Карен Карпентер

"The Carpenters" гэх хос дуучидтай хамтлагийн дуучин, бөмбөрчин Карен 1983 оны хоёрдугаар сарын 4-нд 32 настайдаа нас барсан. Тэр одоо 68 настай байх байсан. 

9. Кит Мүүн

"The Who" хамтлагийн гишүүн асан Кит 1978 оны есдүгээр сарын 7-нд 32 настайдаа өөд болсон. Тэр одоо 71 настай байх байлаа.

10. Деннис Уилсон

"Beach Boys" хамтлагийг хамтран үүсгэн байгуулагч Деннис 1983 оны арванхоёрдугаар сарын 28-нд нас барсан юм. Тэр одоо 74 настай байх байжээ.

11. Жим Моррисон

"Гүрвэлийн хаан" гэгддэг дуучин, дуу зохиогч, "The Doors" хамтлагийн домог Жим 1971 оны долдугаар сарын 3-нд 27 настайдаа өөд болсон. Тэр одоо 75 настай байх байж.

Эх сурвалж: sobadsogood.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.