Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"The Nun" аймшгийн киноны богино трейлер болон албан ёсны постер гарчээ

Үзэж амжаагүй бол сонирхоорой.


Энэ онд нээлтээ хийх гэж буй "The Nun" аймшгийн кино Сан Диегогийн Комик Кон 2018 дээр албан ёсны постерыг хүмүүст сонирхуулжээ. "The Nun" нь 2016 онд нээлтээ хийж байсан "Conjuring 2" киноноос цааш улбаалан гарч ирж байгаа юм. Тэнд бид гэлэнмаагийн дүр төрхийг анх удаа харж байсан билээ.

Киноны найруулагч Корин Харди өөрийн бие даасан найруулагчийн ажлыг "The Hallow" киноноос эхэлж байсан түүхтэй. Харин уг кинонд 1952 онд Румынд учир битүүлгээр амиа хорлосон залуухан гэлэнмаагийн тухай өгүүлэх болно. 

Албан ёсны постер:

2017 оны зургаадугаар сард, зураг авалт эхэлснээс 38 хоногийн дараа зургаа дуусгасан тэд нээлтээ хийх хугацааг энэ долдугаар сард хэмээн зарлаж байсан ч тодорхой шалтгааны улмаас есдүгээр сарын 7 болгож хойшлуулсан билээ. "Conjuring" киног найруулж, бусад "Conjuring Universe"-ийн бүх кинонд хамтран продюсер хийж Жэймс Ван мөн энэ кинонд ажиллаж байгаа. 

Кинонд дүр бүтээж буй хүмүүсийг бүхэлд нь хараагүй байгаа ч "American Horror Story" киноны Таисса Фармига гэлэнмаагийн дүрийг бүтээж байгаа. Бас нэгэн сонирхолтой баримт гэвэл "Conjuring" киноны гол дүрийг бүтээж байгаа Вера Фармига бол Таиссагийн эгч юм.

Киноны нээлтээ хийх хугацаа: 2018 оны есдүгээр сарын 7

Богино трейлер:

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
19 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
19 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
21
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.