Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Алиссон дэлхийн хамгийн үнэтэй хаалгач боллоо

Алиссон бол цаг үеийг тодорхойлох агуу хаалгач


Английн “Ливерпуль” баг Италийн “Рома”-гаас бразил хаалгач Алиссоныг 75 сая еврогоор авч, нэгэн шинэ рекорд тогтоолоо. Өнөөдрөөс эхлээд Алиссон дэлхийн хамгийн үнэтэй хаалгач болж байгаа юм. Түүнээс өмнө энэ рекордыг Жанлуижи Буффон “Парма”-гаас “Ювентус”-т 52,9 сая еврогоор шилжсэнээр эзэмшиж байв.  

Хаалгач Лорис Кариусийн аймшигтай алдаагаар Аваргуудын лигийн цомоо алдсан “Ливерпуль” энэ зун сайн хаалгач худалдаж авах нь тодорхой байсан. Гэхдээ ийм өндөр үнээр авна гэж шинжээчид бодож байсангүй.
Алиссон 2016 онд Бразилийн “Интернасьонал” багаас “Рома”-д 7,5 сая еврогоор ирж байлаа. Тэгэхээр түүний үнэ хоёр жилд 10 дахин өссөн гэсэн үг. Эхний улиралдаа тэр нэг ч удаа талбайд гаралгүй, Войцех Шченсныгийн сэлгээнд сууж байлаа. Харин польш хаалгач явсны дараа үндсэн хаалгач болсон юм.

“Ливерпуль” ямар гэрээ байгуулснаа нууцалж байгаа ч ямар ч гэсэн 6 жилийн гэрээ байгуулжээ. Харин цалингийн хэмжээ тодорхойгүй.
Алиссон өнгөрсөн улиралд хаалгандаа ирсэн цохилтуудын 79,26 хувийг хаасан гэсэн үзүүлэлттэй. Европт Түүний өмнө хоёр л хаалгач энэ үзүүлэлтээр орсон. Давид Де Хеа (80,28 хувь), Ян Облак (82,68 хувь).

“Рома”-гийн дасгалжуулагч асан Роберто Негрисоло “Ямар супер одтой болсноо удахгүй “Ливерпуль” ойлгох болно. Одоо хүмүүс Алиссон гэж хэн бэ гэдгийг сайн мэдэхгүй байна. Энэ залуу бол агуу. Тэр хаалгач нарын дундах Месси. Яагаад гэвэл тэр ялагч. Алиссон бол цаг үеийг тодорхойлох агуу хаалгач болно” гэж хэлсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
14
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.