Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Их Британийн Ази Номхон Далайн Бүс Нутгийг хариуцсан сайд Марк Фийлд Монголд айлчилна


Их Британийн Гадаад Харилцааны Яамны Ази Номхон Далайн Бүс Нутгийг хариуцсан сайд Марк Фийлд Монголд долоодугаар сарын  19-22 ны хооронд Монгол Улсад айлчилж байна. 

Ноён Фийлд Монгол Улсын ГХЯ-ны сайд болон БОАЖУЯ, УУХҮЯ-ны сайд нартай уулзан худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, зэрлэг ан амьтдын хууль бус худалдаа, боловсрол, спорт болон олон улсад тулгараад буй бусад асуудлуудын талаар ярилцана. 

Айлчлалын үеэр тэрээр Монголын Хөрөнгийн Биржийн тухайн өдрийн арилжааг нээн уулзалт хийхээс гадна  БОАЖЯ болон Британийн хаягжуулалтын What3Words компани нарын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд оролцон  Их Британи улсын дэмжлэгтэй олгогддог ногоон санхүүжилт авсан иргэдтэй уулзана. Мөн Оюу Толгойн уурхайд зочлох юм. 

Их Британийн  Ази Номхон Далайн Бүс Нутгийг хариуцсан сайд Марк Фийлд ‘’Миний бие Их Британи, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй энэ үед айчилж байгаадаа туйлын баяртай байна. Их Британи болон Монгол Улс худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, зэрлэг ан амьтдын хууль бус худалдаатай тэмцэх болон бусад бүс нутгийн асуудлууд дээр хамтран ажилладаг. Энэ айлчлалын үеэр улс төрчид, бизнесийн салбарынхан, иргэний нийгмийнхэн болон ард иргэдтэй уулзаж хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох болно’’ гэжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
4 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
5 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
10 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
6
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.