Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монгол, ОХУ-д байгалийн гамшиг нүүрлэнэ гэж дүгнэжээ

Үүнд цүнами, үер, аянга цахилгаан бууж, зарим газарт ган гачиг, хэт хүйтрэл болох аж.


Манай улсад байгалийн гамшиг, экологийн аюул нүүрлэнэ гэж Америкийн “Lawrence Livermore National Laboratory” хүрээлэнгийн эрдэмтэд дүгнэжээ. Ганц удаа ч биш дараалсан олон аюул нөмрөх гэнэ.
Шалтгаан нь аж үйлдвэрийн хөгжлийн улмаас үүссэн цаг уурын дулаарал гэнэ. Өнгөрсөн зууны эхэн үеэс эхлэн дэлхийн цаг уур дулаарч эхэлсэн бөгөөд 1980 оноос маш эрчимтэй болжээ. Үүнийг эрдэмтэд үйлдвэрлэлийн хаягдал, олон сая машины утаатай холбон тайлбарлаж байгаа юм. Хүлэмжийн хийн ялгарлын хэмжээтэй холбогдуулан энэ зууны сүүлч гэхэд дэлхийн цаг агаар 2,4-6,4 хэм дулаарах магадлалтай байна.

Цаг агаарын дулаарлаас болж дэлхийд олон байгалийн гамшиг тохиолдоно. Үүнд цүнами, үер, аянга цахилгаан бууж, зарим газарт ган гачиг, хэт хүйтрэл болох аж. Цаг агаарын өөрчлөлт одоо ч ажиглагдаж эхэлсэн бөгөөд хамгийн тод жишээ нь Монгол, ОХУ гэж Америкийн эрдэмтэд дүгнэсэн байна. Чухам энэ хоёр улс л цаг агаарын өөрчлөлтийн хамгийн том хохирлыг хүлээнэ гэж тэд үзэж байна.
Сүүлийн 38 жилийн ажиглалтаас үзэхэд цаг агаарын дулаарлаас болж, өвөл, зуны ялгаа ихэсч, байгалийн гамшиг тохилдох давтамж эрс нэмэгдсэн нь ОХУ-ын зүүн хэсэг, Монголд тодорхой харагдаж байна гэж тайланд дурджээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
19
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.