Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Месут Озил арьс өнгөөр ялгаварлах үзлээс болж Германы шигшээг орхилоо

Шигшээ баг амжилттай тоглоход би тэдний хувьд герман хүн, амжилтгүй муу тоглохоор цагаач


Германы шигшээ багийн тоглогч Месут Озил Германы хөлбөмбөгийн холбооны арьс өнгөөр ялгаварлан гадуурхах бодлогын улмаас шигшээ багаас зодог тайлж байгаагаа зарлалаа. Озил твиттер хуудсаараа дамжуулан энэ талаараа мэдэгдсэн юм.

“Сүүлийн үед болсон үйл явдлуудыг удаан бодож тунгаасны эцэст би шигшээ багт дахин тоглохгүй байхаар шийдлээ. Яагаад гэвэл би үл хүндэтгэл, гарал үүслээр гадуурхаж байгааг мэдэрч байна. Надад маш хүнд байна. Би Германы шигшээ багийн өмсгөлийг бахархалтайгаар өмсөж байсан бол одоо энэ мэдрэмж алга болжээ. Би хамаг хүч чадлаа шигшээ багт зориулдаг байсан болохоор ийм шийдвэр гаргахад хэцүү байлаа. Гэвч Германы хөлбөмбөгийн холбооны өндөр албан тушаалын түшмэд миний турк гаралыг хүндлэхгүй, улс төрийн тоглоомд хутган оруулж байгааг би тэвчиж чадахгүй нь. Шигшээ баг амжилттай тоглоход би тэдний хувьд герман хүн, амжилтгүй муу тоглохоор цагаач болон хувирч байна” гэж бичжээ.

Озил Туркийн Ерөнхийлөгч Эрдоантай хамт зураг авахуулснаас хойш элдэв шүүмжлэлд өртөөд байгаа. Тэрбээр Германы шигшээ багт 2009 оноос тоглож, 2014 онд дэлхийн аварга болсон. Нийт 92 тоглолтод оролцож, 23 гоол оруулсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
6
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.