Хайх зүйлээ бичнэ үү

мин

Туркт “Озил фашистуудын хаалганд гоол орууллаа” гэж дүгнэв

Туркийн улстөрчид ихэд сэтгэл ханамжтай хүлээн авлаа.


Германы турк гаралтай хөлбөмбөгч Месут Озил Германы хөлбөмбөгийн холбооны арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс болж, шигшээ багаас зодог тайлснаа зарласан билээ.

Германы Засгийн газар, Хөлбөмбөгийн холбоо түүний турк гарал үүслийг улстөрийн зорилгоор ашиглаж байгааг Озил эсэргүүцэж, “Шигшээ баг амжилттай тоглоход би тэдний хувьд герман хүн, амжилтгүй муу тоглохоор цагаач болон хувирч байна” гэж бичсэн юм. Өнгөрсөн тавдугаар сард Туркийн Ерөнхийлөгч Эрдоан Лондонд ажлын айлчлал хийх үеэрээ Месут Озил, Гюндоган нартай уулзаж, зураг татуулсан. Германд тамирчдыг дарангуйлагчтай хамт зураг авахууллаа хэмээн шүүмжилсэн.
Озилийн шигшээ багаас зодог тайлах шийдвэрийг Туркийн улстөрчид ихэд сэтгэл ханамжтай хүлээн авлаа.

Туркийн Хууль зүйн сайд Абдулхамит Гюль “Озил энэ шийдвэрээрээ фашистуудын хаалганд гоол орууллаа” хэмээн бичсэн бол Залуучууд, спортын сайд Мехмет Касапоглу “Бид ах дүү Месут Озилийнхоо энэ шийдвэрийг зүрх сэтгэлээсээ дэмжиж байна” гэж жиргэсэн байна. Туркийн Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч  Ибрагим Калын ч мөн дэмжсэн сэтгэгдэл үлдээжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
29
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.