Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ажлаа хаяж, бүх юмаа зараад дэлхийн 60 орноор аялсан залуугийн түүх

Аялалд гарцгаая.


Волтер гэх залуу удаан хугацаанд өөрийн сонирхдоггүй ажлаа хийсээр залхаж эцэст нь 2011 оны есдүгээр сарын 13-нд онгоцонд сууж, 60 орноор явах аялалд гарчээ. Түүний түүхийг хуваалцаж байна.

Тэрбээр 2008 онд эдийн засгийн ихээхэн хүнд байдлын үед сургуулиа төгссөн байна.

(Жокьякарта, Индонез)

Их сургуулиа төгсөж, диплом авахын тулд төлөх ёстой мөнгө болоод өр зээл нь түүний хувьд дааж давшгүй мэт санагдаж байв.

(Пхеньян, БНАСАУ)

Тэр кино үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллахаас илүүтэйгээр өөр ажилд оръё гэж шийдээд эхний ажлаа орхисон байна.

(Хүхрийн уурхай, Ижен, Индонез)

Тэр шинэ ажилд орсноор бүх зүйл сайхан болно хэмээн найдаж байжээ.

(Каппадокиа, Турк)

Гурван жил өнгөрсөн ч тэр ачаалалтай ажиллаж, уйдсан, залхсан мэдрэмж авсан хэвээр байлаа.

(Мачу Пичу, Перу)

2010 оноос эхлэн тэр ажлаа хаяад, Зүүн Азийн улсуудаар аялах юмсан гэж мөрөөдөх болжээ.

(Ко Ланта, Тайланд)

Жил гаран хугацаанд тэр найзындаа хоног төөрүүлж, мөнгөө хэмнэж байв.

(12 апостлес, Австрали)

Илүү цагийн ажил хийж, өөрийн гэсэн ихэнх зүйлээ худалджээ.

(Мана-Пулс үндэсний хүрээлэн, Зимбабве)

2013 оны есдүгээр сарын 13-нд тэр гурван жилийн турш 60 улсаар аялах адал явдлаа эхлүүлсэн юм. 

(Баган, Мьянмар)

Аялал эхэндээ сайхан сонсогдож байж болох ч маш олон хүнд хэцүү зүйлс тохиолдсон байна.

(Милфорд Саунд, Шинэ Зеланд)

Тэр үнэгүй унаанд дайгдаж, 30 цаг галт тэргээр явж, нисэх онгоцны буудал болон паркуудаар хоног төөрүүлж явжээ.

(Киото, Япон)

Хэд хэдэн удаа хоолны хордлогод орж, Чили улсад бүх зүйлээ дээрэмдүүлж, Угандад аялж явахдаа камераа усанд эвдэлжээ.

(Хавана, Кубын нийслэл)

Бас Намибиад явж байхдаа тэр элсэн цөл дунд нь машин нь эвдэрснээс болоод үхэх шахсан байна.

(Семонкон, Лесото)

Хэдий маш олон асуудал байсан ч гэсэн өөр улс орны, өөр хэлээр ярьдаг, өмнө нь хэзээ ч харж байгаагүй танихгүй хүмүүс түүнд сайхан сэтгэлээр тусалдаг байжээ. Зарим нь хотоо танилцуулж, зарим нь хоол авч өгч, түүгээр ч барахгүй гэртээ хонуулдаг байж.

(Амарапура, Мьянмар)

Сайхан сэтгэлтэй хүмүүсийн тэр их ач тусыг хүртэж байгаа хэр нь хариу барьж чадахгүй байгаадаа тэр хамгийн ихээр санаа зовдог байжээ.

(Олинда, Бразил)

Тиймээс тэр өөрийн зургууд болон яриагаараа хүмүүст аялахыг уриалахаар шийдсэн байна.

(Варанаси, Энэтхэг)

Учир нь аялал бол бидний өөр хоорондын давтагдашгүй байдлыг анзаарах, бүхнийг маш жижгээр биш томоор харж сэтгэхэд тусалдаг зүйл.

(Памирын зам, Тажик улс)

Энэ уриалга нь түүний хувьд түүнд тусалсан сайхан сэтгэлд хүмүүсийн төлөө хариу барьж буй зүйл юм.

(Виланкуло, Мозамбик)

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
31
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.